Teacher Life MN

Teacher Life MN

Share

👩🏻‍🏫Teacher Life MN
📚Classroom Stories
♥️Анги доторх бодит амьдрал
🇲🇳Өдөр бүрийн жижиг түүхүүд
📝Хичээлийн завсраар бичив

03/05/2026

Учрах ёстой болоод л энэ хөөрхөн хайруудтайгаа уулзсан байх 🥰🫀❤️

МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН гэж аав минь хэлдэгсэн 😊. Тэр дундаа БАГШ байх үнэхээр сайхан, хүндэлмээр, бахармаар гоё мэргэжил. Аав нь охиноороо бахархдаг шүү гэж хэлж байсан нь санаанд орлоо🥹

“Багш байх гоё уу?” гэж асуух нэгэнд :
~ Гоё оо, хүүхдийн гэнэн цайлган ертөнцөд орших

“Багш байх хэцүү юу?” гэж асуух нэгэнд :
~Хэцүү хэцүү. Хүүхэд бүрийн аашийг олох, чадваржуулах даалгавар өдөр шөнөгүй бэлдэн өгөх, ажлынхаа хамт олонтойгоо эвтэй байх … гээд хэцүү хэцүү.

“Багш байх сайхан уу?” гэж асуух нэгэнд:
~Сайхаан сайхан. Сар жилээр ахиж дэвших шавиа харахаар сэтгэл тэнүүн байдаг

“Багш болсондоо харамсдаг уу?” гэх нэгэнд:
~Харамсдаг, гэр бүлдээ зарцуулах цаггүй, өөртөө цаг гаргаж чадахгүй байх үед, хүний хүүхдийг өөрийнхөөсөө илүү хайрлаж, буцаад өөрөө буруутан нь болох мөчид харамсмаар санагддаг.

Хайрламаар, халширмаар, бахархмаар бас зугтаамаар ажил ч ❤️🫢😊🏃
#Сэтгэл зүрхээ зориулан ажилладаг даа ❤️❤️❤️❤️❤️👩‍🏫

#Тэвчээртэй нэгэн нь шүд зууж үлддэг мэргэжил дээ📝
Тийм ээ, миний мэргэжил гоё🌺💕💯🥰

2025~2026 он 3-А хайртай шүү🫶🏻🫶🏻🫶🏻
Анхны шавь нар минь ❤️🥰😍

03/05/2026

Бидний хөгжилтэй нэгэн өдөр 🥰
Ууртай багш байх үед ккк 😅

01/05/2026

Багш ажлыг хийхэд мэдлэгтэй байгаад болчихдоггүй юм шүү 🥹
Заримдаа хэцүү.
Заримдаа бүр бууж өгмөөр.

Гэхдээ
нэг хүүхдийн инээмсэглэл
нэг “багшаа” гэсэн дуу
дахиад маргаашийг эхлүүлэх хүч өгдөг.

Би төгс багш биш.
Гэхдээ
хэн нэгэнд нь дулаан орчин нь байж чадвал энэ бүхэн утгатай.

Нэг өдөр эргэж хараад
“би энэ үеийг давж гарсан” гэж өөртөө хэлэх байх.

18/03/2026

Бяцхан шавийн минь сэтгэл 🥹💛

“Багшаа, та ид…” гэх тэр энгийн үгсийн цаана ямар их хайр, халамж байсныг зүрхээрээ мэдэрлээ.

“Би 2 будааны бөмбөлөг идсэн… Танд хамгийн ихийг өгсөн…”

Өөртөө багахан үлдээгээд өрөөлд илүүг өгөх тэр цагаахан сэтгэл… Яг л жинхэнэ аз жаргал ийм байдаг юм байна ❤️

Бяцхан ч гэсэн хамгийн том сэтгэлтэй шавьдаа баярлалаа 🫶🏻❤️‍🔥😘🥰😍

Photos from Teacher Life MN 's post 17/03/2026

Өнөөдөр би нэг зүйлийг гүн гүнзгий мэдэрлээ…
Багш байна гэдэг зүгээр нэг мэргэжил биш юм байна. Энэ бол зүрх сэтгэл, тэвчээр, хайр шингэсэн зам юм байна.

Миний жаахан шавь нарын бичсэн үг, зурсан зураг бүрээс
ямар их итгэл, ямар их хайр байгааг мэдэрч суулаа… 🥹

“Биднийг сонгосонд баярлалаа багшаа” гэж бичсэн тэр үг
миний сэтгэлд хамгийн тод үлдлээ.
Үнэндээ харин ч би та нарыгаа сонгосондоо баярлаж байна ❤️

Та нарынхаа итгэлийг алдахгүй,
илүү сайн багш байхыг өдөр бүр хичээнэ ээ.

Мөн 8, 9 настнууд маань хорвоог, хүнийг, багшийгаа ингэж цэвэрхэн, гэгээнээр харж байна гэдэг үнэхээр гайхамшигтай…

Томчууд бид заримдаа юмсыг хэтэрхий төвөгтэй болгочихдог. Харин хүүхдүүд бол:
– хэн нь үнэхээр анхаарч байна
– хэн нь чин сэтгэлээсээ хичээж байна
– хэн нь хайртай байна гэдгийг мэдэрчихдэг 🥹

Шавь нарынхаа бичсэнг уншаад би тэдэнд зүгээр нэг хичээл зааж, мэдлэг боловсрол олгохоос гадна сэтгэл, тэвчээр, хүнийг хайрлахыг ч мөн зааж өгч байгаа юм байна гэдгийг ойлголоо☺️🥰

11/02/2026

Өнөөдрийн хамгийн хөөрхөн үг 🥰

Сүүлийн хөгжмийн хичээлээ ороод, дараа нь таеквондогийн хичээлдээ суучихаад анги руугаа орж явтал болсон явдал 😍♥️

Багш коридорт дэвтэр засаж сууна.

Сурагч Амингоо:
— Багшаа, хүүхдүүд нь ирлээ, шавь нар нь ирлээ 😘😍

Багш:
— За, 22 хүүхэд минь хүрээд ирэв үү? Одоо тарцгаах уу даа?

(Дотроо хайр их хүрсэн гэж яана 🫀 Өнөөдрийн ангид болсон хамаг уур бухимдал арилчих шиг л…)

Үгийн ид шид энэ үү❤️

By Oyunaa|Teacher Life MN

31/01/2026

Шантарч, уйлсан өдрүүд …

Өнөөдөр үнэхээр хүндхэн байлаа 😞
Багш байна гэдэг амаргүй юм аа.

Нэг анги гэдэг яг л пазл шиг. Хүүхэд бүр өөр. Тиймээс сурагч бүрийнхээ онцлогийг ойлгож, түлхүүрийг нь олох гэж хичээдэг. Гэвч бүх зүйл санаснаар болдоггүй… 🙂‍↕️

Хүүхэд тоглох, наргих нь мэдээж. Харин зарим хүүхдэд харилцаа, хандлагын тал дээр илүү анхаарал хэрэгтэй. Багш хүний хувьд зөв арга барилаа хайж, суралцсаар л явна. Даанч эцэг эх нь хүүхдээ өмөөрч, багшийг буруутгах нь элбэг… 😓

3-р анги дааж авсан. Өмнөх ангиудад үүссэн хоцрогдлыг ганц багшийн хичээл зүтгэлээр нөхөх боломжгүй. Сурагчийн мэрийлт, эцэг эхийн дэмжлэг байж л ахиц гарна шүү дээ. Гэтэл зөвлөгөө өгсөн ч сонсохгүй, тоохгүй, хэрэгжүүлэхгүй … 🤐

Гэрийн даалгавар хийлгэхгүй, хичээл таслуулах…
Багшийг хүндлэхгүй, багшийн эрх чөлөөнд халдах…
Хичээл зүтгэлийг минь үнэлэхгүй, буруутгах, үл тоох… 🫥

Би нулимс ойрхон хүн. Уйлж байж л сэтгэл онгойдог.
Асуудал бүрд нэг уйлаад л давчихдаг байсан бол энэ удаа хоёр өдөр дараалан уйллаа. Тэгтлээ их тэвчиж явжээ.

Үнэлэгдэхгүй байх, өөрийгөө голох, бүхнийг өөр дээрээ авах мэдрэмж…
Хүний хүүхдийн төлөө зориулсан цаг хугацаа, хөдөлмөр үнэ цэнгүй мэт санагдах тэр мөч…

By Oyunaa | Teacher Life MN

28/01/2026

ОДООГИЙН ХҮҮХДҮҮД ҮНЭХЭЭР АЙХТАР 😂⚡

Өнөөдрийн “Хөгжилтэй яриа” булан мэндчилж байна аа 👋

Хичээлийн дундуур өглөөний 10 цагт тог тасрав.
Өчигдөр ч бас тасарсан болохоор зарим нь бүр сэтгэл зүйн бэлтгэлтэй сууж байсан ккк.



Факт – 1

Ангийн маань нэг хүүхэд нойл орчихсон, бусад нь хичээлээ хийж байтал пах! гээд тог тасарлаа ⚡
Бүгд дуу нэгтэй:

— Багшаа, нойл орсон Азаа одоо яана аа? Хав харанхуй!

гээд л бөөн инээд, бөөн санаа зовнил.
Удалгүй нөгөө “харанхуйн баатар” маань ч гарч ирэв.

Сурагч А:
— Тог яагаад тасарчихав аа?

(Юу ч болоогүй юм шиг)

Багш:
— Нойл орохоороо багшийнхаа утасны гэрлийг асаагаад орж байгаарай даа…

гээд л хичээлээ үргэлжлүүлэв.

Сурагч И:
— Монголын тог хэзээ ирэх юм бол оо?

Багш:
— Манай тог цахилгаан чинь Оросоос хамааралтай байдаг юм. Манай ангиас мундаг инженер, магадгүй ерөнхийлөгч ч гарч, энэ бүхнийг зогсоох ч юм билүү. Миний хүүхэд ерөнхийлөгч болох байх аа.

Сурагч И:
— Би болохгүй байх аа. Ерөнхийлөгч болохын тулд арын хаалга хэрэгтэй. Надад тийм юм байхгүй болохоор болохгүй ээ…

😶‍🌫️
Ийнхүү улс төрийн яриа харанхуйд өндөрлөсөн юм даа.



Факт – 2

14:20-оос сүүлийн цагийн таеквондогийн хичээл орж байв. Дуусахаас 10 минутын өмнө дахиад л тог тасрав ⚡
Заал В1 давхарт байдаг тул тог тасармагц кино театр + аймшгийн кино = бодит байдал.

Би ангидаа сууж байтал дээд давхраас:
— ААААА!
— ЭЭЭЭЭ!
гэсэн чимээ сонсогдоно.

Удалгүй манай хэд амьд гарсан хүмүүс шиг ээлж дараалан гүйлдээд орж ирлээ.

С1:
— Багшаа, зүрх зогсох шахлаа…

С2:
— Шөнө болсон юм шиг л хав харанхуй байсан!

Багш:
— Айсан уу? Бүгд орилсон уу?

С3:
— Хажуудах аа тэврээд авсан. Тийн аймар харанхуй. Орилоогүй ээ 😂

Багш:
— Харанхуйд бэртэж гэмтээгүй нь яамай даа…

С:
— Нүдээ анисан юм шиг л харанхуй байсан 😃

Ийнхүү тог тасарсан өдөр бие биенээ тэврэх ач холбогдлыг дахин нэг ойлгож, гэр гэртээ харилаа даа 😄


Жаахан хошин өнгө, дүрслэлтэй биччихлээ ккк📝

By Oyunaa | Teacher Life MN

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar