Go.o.be

Go.o.be

Share

Бага насны хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнг?

25/01/2021

Альфа үеийнхэнтэй хамтран хөгжих 👦👧👶
Энэ фэйсбүүк хуудас нь бага насны хүүхэдтэй, тэднийхээ хүмүүжилд өөрийн зүгээс хувь нэмэр оруулж, зөв хандлагатай, эерэг сэтгэлгээтэй, зорилго тэмүүлэлтэй хүн болж өсөхөд нь туслаж хамтран хөгжих хүсэлтэй эцэг эхүүдэд зориулагдсан билээ. Миний хувьд 4 настай бяцхан гүнжтэй. Мэдээлэл, технологийн эрэн зууны альфа үеийхэн бол бидний үеийнхээс маш өөр шинэ үе юм.🤔 Тиймээс тэдэнд зааж сургаж, тушаал буулгахаас илүүтэй хамтран ажиллаж, өөрөөр нь асуудал шийдвэрлүүлж зөв чиглүүлж өгөх нь шинэ үеийнхэний эцэг эхчүүдийн үүрэг юм. 👍Альфа үеийнхэн бол бидний ирээдүйн удирдагчид учраас тэднийг хайрцаглаж огт болохгүй. 🙅Энэхүү хуудаснаас та тэдэнтэй ажиллахад юу хийж болох талаар зөвөлгөө болон санаа аваарай.

22/01/2021

Бэрхшээлийг давж өөрөөрөө бахархсан үе минь

Би саяхан санаанд оромгүй байдлаар гадаадад олон сараар гацсан юм. Эхэндээ маш хэцүү харьмаар шантармаар үе маш их байсан. 😔😢
Гэсэн хэдий ч хүнд хэцүүг боломж талаас нь харж өөрийгөө өдөр бүр хурцалж, зоригжуулдаг байлаа. Хүнд үеийг давахад хамгийн тус болсон зүйл гэвэл өөртөө урам өгч зорилго тавин түүнийхээ төлөө завгүй байх байсан юм. 💪
Тэгээд юу болсон бэ гэж үү хэдэн жил хүрч чадахгүй байсан тэр зорилгодоо хүрсэн. Одоо бодоход хүн хамгийн боломжоор дүүрэн тухтай нөхцөлд байх тусам зорилгынхоо төлөө тэмцэх нь удааширдаг. 🤔
Харин хүнд хэцүү үед зөвхөн зорилго л нүдэнд харагдаж түүнийхээ төлөө л явдаг юм шиг санагдсан. Явж өгөхгүй байсан цаг хугацаа маань, хүсээд ч болохгүй хүслүүд маань миний зорилгодоо хүрэхээр явах үед бүгд чухал биш болсон.✌️
Харин зорилгодоо хүрсэний дараа өөрөө өөрөөрөө бахархах тэр мэдрэмж хамгийн сайхан. Амьдралд хийж бүтээе гэвэл чи ч бас чаддаг л хүн байна шүүдээ гэж өөртөө хэлж билээ. 😎
Та юу ч хийж бүтээхийг хүссэн асуудал үргэлж гарна, харин үүнийг яаж харж, хэрхэн даван туулах нь зөвхөн таны гарт байдаг юм шүү.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar