Social Educator

Social Educator

Share

Амжилт, аз жаргалын арга замыг эрэлхийлэгч хэн бүхэнд...

24/06/2026

Улсаа бутаргаж
Удмаа гутаах
Үндэстнээ мөхөөж
Үрсээ харамсуулах
Үйлийн мууг
Үйлдэхийг цээрлэ.

Өнөөдөр үндэстнээ хохироовол
Ирээдүйд өөрийгөө хорлоно
Өвөгдийнхөө бэхэлснийг султгавал
Үрсийнхээ заяаг доройтуулна

Бусдын төлөө оршино гэдэг
Буянт сайн үйлс болдог
Буруулж өөрийгөө бодох аваас
Бузар гэмт үйл болно

22/06/2026

Хүй элгэнээсээ хагацваас
Хөндлөн хүний идэш болом
Өнөр хүн эвдэрвээс
Өөр хүний олз болом
(Эрдэнийн товч)

Үндэстний танигдахуй буюу National Identity-г зарим нь бусад үндэстнээс ялгарах шинж гэж, зарим нь дотооддоо ижилсэх үйл явц гэж тайлбарладаг нь нэг зүйлийг өөр өөр өнцгөөс харж буй хэрэг юм.

Бид бусдаас ялгарахын зэрэгцээ өөр хоорондоо ижилсэж байж үндэстэн болдог.

Үндэстний танигдахуйг “ижилсэл” гэсэн өнцгөөс авч үзвэл түүний цаана хүний хувьслын түүхтэй холбоотой гүн суурь оршдог.

Хүн төрөлхтөн сая сая жилийн турш ганцаараа бус, бүлгээрээ амьдарч ирсэн. Хувьслын явцад бүлэгт хамаарах нь амьд үлдэх магадлалыг нэмэгдүүлдэг зохилдлоготой. Сүргээсээ тасарсан амьтан араатны идэш болох өндөр эрсдэлтэй байдаг. Үүний адил эртний хүний хувьд ч бүлгээсээ тусгаарлагдах нь аюултай байв.

Иймээс хүний тархи өөрийгөө аль нэгэн сүрэгт харьяалуулах, тэндээ хүлээн зөвшөөрөгдөж, сүргийн нэг хэсэг болсон эсэхэд үргэлж хариулт эрж байдаг. Гэр бүл, найз нөхөд, хамт олон, шашин, улс төрийн үзэл баримтлал, үндэстэн зэрэг олон түвшний бүлэгт харьяалагдах тусам хүн хамгаалагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн, аюулгүй гэсэн мэдрэмжийг авдаг.

Нийгмийн сэтгэл судлалын судалгаанууд ч үүнийг баталдаг. Хүмүүс өөрсдийгөө тодорхой бүлгийн гишүүн гэж үзэх үед итгэлцэл нэмэгдэж, хамтын үйл ажиллагаа идэвхжиж, эрсдэлийг даван туулах чадвар сайжирдаг. Өөрөөр хэлбэл ижилсэл нь зөвхөн сэтгэл хөдлөлийн асуудал биш, нийгмийн хамтын ажиллагааны үндэс болдог.

Энэ утгаараа үндэстний ижилсэл бол зүгээр нэг соёлын ойлголт биш. Энэ нь хүмүүсийг нэгэн хувь заяатай гэж мэдрүүлэх, харилцан хамгаалах, хамтран бүтээхэд чиглэсэн нийгэм-сэтгэлзүйн хамгаалалтын механизм юм.

Тиймээс үндэстний ижилсэл гэдэг нь зөвхөн “бид хэн бэ?” гэдэгт хариулах төдийгөөр хязгаарлагдахгүй “бид яагаад хамт байх ёстой вэ?” гэсэн учир шалтгааныг олоход чиглэдэг.

21/06/2026

"Эн Ти Эм" ХХК-ний хамт олонд "Амьдрах стратеги" сэдвээр сургалт орлоо 😊

Зорих зүг тодорхой бол
Явах зам тодорно

Явах зам тодорхой бол
Баримтлах зарчим тодорно

Зүг, зам, зарчим гурав тодорхой бол
Үр дүн заавал гарна

Үр дүнд хүрэх явцдаа
Үнэт зүйлээ л гээж болохгүй

Урт холын аян замыг
Утга учраар хөглөж яв.

17/06/2026

Монгол Улсын Ёс зүйн хороо болон Канад-Монголын Мерит төслийн хамтран зохион байгуулсан "Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах, туршлага солилцох сургалт, уулзалтад" оролцон "Байгууллагын соёл, манлайлал" сэдвээр лекц уншлаа 😇

Декретний тэмдэглэл подкаст ep#3 ЭРЧҮҮД УЙЛАХ БОЛСОН УУ?зочин: Хүний хөгжил судлаач, М.Мөнхжаргал 16/06/2026

Шинэ дугаар ✅
Декретний тэмдэглэл подкастны #3 дугаарт Хүний хөгжил судлаач М. Мөнхжаргал багштай хүний мөн чанар, биднийг хүчирхэг болгодог үнэт зүйлсийн талаар ярилцлаа.

Декретний тэмдэглэл подкаст ep#3 ЭРЧҮҮД УЙЛАХ БОЛСОН УУ?зочин: Хүний хөгжил судлаач, М.Мөнхжаргал Хүчирхэг хүн гэж хэн бэ? Хүчтэй эр хүн гэж хэнийг хэлэх вэ? Орчин ц...

16/06/2026

Хүн бүр санаатай болон санаандгүй байдлаар өдөр бүр, үйл бүрээрээ үнэ цэн бүтээж эсвэл үнэ цэнийг үгүй хийж байдаг.

Ямартай ч үнэ цэн бүтээж буй хэн бүхэн буянт сайн үйл үйлдэж, үнэ цэнийг үгүй хийж буй хэн бүхэн гэмт муу үйл үйлдэж байгаа хэрэг.

Санаандгүй ч болов буянт сайн үйл үйлдэж байгаа нь сайн хэдий ч, түүнийгээ мэдэж, ухамсарлаж үйлдвэл тухайн хүний урам зориг бадарч, тууштай байдал нэмэгдэж, утга учрын мэдрэмж нэмэгдэн, сэтгэл ханамжтай амьдарч, ажиллах боломж ихсэнэ.

Санаандгүй чигээрээ үйлдээд л байвал заримдаа сайн, заримдаа муу болох магадлал өндөр. Хянах, удирдах боломж үгүй.

Харин санаатайгаар гэмт муу үйлийг үйлддэг бол тэр туйлын муу хэрэг болно. Хэнд ч нэмэргүй, хүн бүрт хортой. Алсдаа улсаа хорлож, үндэстнээ мөхөөгч хамгийн хөнөөлтэй нэгэн болно.

Тиймээс буянт сайн үйл хийж амьдар. Амьдрах арга чинь бусдад хэрэгтэй, үнэ цэн бүтээсэн хөдөлмөр байх ёстой.

Нэг зүйлийг сайтар санаж яв. Хүн бүрийн оршихуй бусдын бүтээсэн үнэ цэнээр тэтгэгдэж байдаг юм. Идэж буй хоол, өмсөж буй хувцас, амьдарч буй орон гэр, унаж буй унаа зэргээс эхлээд бусдын бүтээсэн үнэ цэн л бидний оршихуйг тэтгэнэ. Цор ганц өөрийн хүчээр гэсэн ойлголт байхгүй.

15/06/2026
11/06/2026

Соёл гэдэг анзааргагүй орхивол байгууллагыг дотроос нь сүйтгэх хорт хавдарч болж мэднэ. Ашиглаж чадвал харин зорилгод хүргэх хамгийн хүчтэй зэвсэг болдог.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar