Бүртгэлийн мэдээлэл авах дугаар холбогдох боломжтой болсон тул залгаж мэдээлэл аваарай😊
Magic dance club
Бүх төрлийн бүжгийн сургалтын төв
Та манай бүжгийн сургалтын төвд суралцсанаар бүх төрлийн бүжгийг нэг дороос суралцах боломжтой бөгөөд сургалтыг ангиар / GROUP/ болон ганцаарчилсан /VIP / төрлөөр сонгох боломжтой.
07/06/2026
06/06/2026
"Мөрөөдлөөс дээгүүрт" НҮТББ, Magic dance бүжгийн сургалтын төвийн багш,бүжигчид маань БНСУ-ын Жежү хотноо зохиогдож буй 35дахь удаагийн Улсын бүжгийн наадмын Жежү хотын урьдчилсан шат& "Удульдуги" бүжгийн фестивальд эх орноо төлөөлөн оролцож байна.
Мөн түүнчлэн Солонгосын Бүжгийн холбооны Жежү тусгай өөртөө засах муж дахь салбартай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуралцаж цаашид хамтран ажиллах боллоо.
04/06/2026
Сургалт асууж буй хүмүүс минь багш нар маань эзгүй байгаа тул утсаар мэдээлэл өгөх боломжгүй байна.Асуух зүйлээ пэйж-н чатаар холбогдож асуугаарай.Мөн зуны богино хугацааны элсэлтийн зар орсон байгаа шүү🤗
01/06/2026
🌼🌼🌼ЗУГААТАЙ ЗУНЫ СУРГАЛТ🌼🌼🌼
Жил бүр сурагчдын урт хугацааны амралтад зориулсан сургалт маань элсэлтээ авч эхэллээ.
📌Сургалтын агуулга: Богино хугацаанд,өдөр бүр (2 долоо хоногт 12 оролтоор) хичээллэж бүтэн нэг бүжиг сурч төгсдөг.
📌Ангид суралцах хүүхдийн тоо хязгаартай
📌Хаяг: Монгол бүжгийн ангиуд Салбар-1 заал
/ Гурван баян төвийн хойд хаалгаар ороод 4 давхарт/
К-поп бүжгийн ангиуд Салбар-2 заал
/ Хуучнаар Номин их дэлгүүр байсан 9давхар байрны гадна талаасаа төмөр шатаар орно/
📌Бүртгүүлэх заавар: Хаан банк 680005005381121694 Дашжаргал дансанд төлбөрөө шилжүүлэн бүртгэл баталгаажна.Гүйлгээний утга дээр суралцагчийн нэр, холбоо барих дугаар,аль анги, хэдэн цагийг тодорхой бичнэ.
Элсэлтийн зар аа сайтар уншиж танилцан бүртгүүлэх зааврын дагуу бүртгүүлээрэй🤗
🌼🌼🌼БҮЖГЭЭР ГЯЛАЛЗ🌼🌼🌼
🌼🌼🌼БҮЖГЭЭР АМЬДАР🌼🌼🌼
🌼🌼🌼ЗУНЫГ ЗУГААТАЙ ӨНГӨРӨӨЕ🌼🌼🌼
Magic dance club-н хамт олон энэхүү гайхалтай тоглолтын нэгэн хэсэг байж түүх бүтээлцлээ.
Зуны богино хугацааны сургалт сонирхож буй хүмүүст зориулсан пост шүү😊
👏👏БЯЦХАН БҮЖИГЧИД МААНЬ ШИЛДЭГ 30 ХАМТЛАГТ ШАЛГАРЧ ЧАДЛАА👏👏
Эхний шатанд нийслэлийн 9 дүүрэг,21 аймгаас 114 хамтлаг бичлэгээ илгээсэнээс 2-р шатанд 54 хамтлаг шалгарч өнөөдөр МХО-ны тайзан дээр үзүүлбэрээ үзүүллээ.Маргааш буюу 3-р шатанд шалгарсан шилдэг 30 хамтлагийн нэг болсон цэцэрлэгийн ангийн бяцхан бүжигчиддээ маргаашийн тэмцээнд нь амжилт хүсье
11/05/2026
Шинэ долоо хоногоо Улаанбаатар хотноо тэмцээнээр эхлүүлж буй бяцхан бүжигчиддээ "ШУВУУХАЙ-2026" улсын уралдаанд нь амжилт хүсье.
Инээмсэглэнхэн бүжээрэй хөөрхөн үрс минь😍
Дагагч та бүхэн минь тэдэнд минь амжилт хүсэж урмын үг бичээд өгөөрэй🙏😊
08/05/2026
Өнөөдөр буюу 2026 оны 05 сарын 08-ны өдөр Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургуулийн 8в бүлгийн сурагч Ц.Жамъяндагвад MAGIC DANCE бүжгийн сургалтын төвд 12-р ангиа төгстөл үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгийг захирал МУСТА Б.Дашжаргал гардуулан өглөө.
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд сурагчдад төлбөргүй суралцах боломжыг олгодог бөгөөд цаашид авьяасыг нээхээс гадна дэмжих,сургах, чиглүүлэх зэрэг оюуны хөрөнгө оруулалт руу чиглэн ажиллах болно.
Жамъяндагва-н маань урлагийн цаашдын замнал гялалзан гялтганах болтугай❤️
Манай хамт олон дунд тавтай морил🤗
Battur Svnder
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Sain-Shand
Opening Hours
| Monday | 09:00 - 21:00 |
| Tuesday | 09:00 - 21:00 |
| Wednesday | 09:00 - 21:00 |
| Thursday | 09:00 - 21:00 |
| Friday | 09:00 - 21:00 |
| Saturday | 09:00 - 21:00 |
| Sunday | 09:00 - 21:00 |