🥰 2036 онд хөөрхөн төгсөгч нар маань хаана байх бол?
Olula School by Tomyo - Class of 2026🌱
Olula School by TomYo
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Olula School by TomYo, School, Sukhbaatar Duureg, 11-r horoolol (МУИС Эдийн засгийн сургуулийн зүүн хойно), Ulaanbaatar.
Olula School нь TomYo Education-ийн хоёр дахь сургууль бөгөөд хотын төвд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол байрладаг. Энэ жил 4 дэх хичээлийн жилийн элсэлтдээ бүртгэл авч байна.
12/06/2026
🌎🇰🇷 Олула ТомЁ сургуулийн анхны Сурагчдын боловсрол, соёлын солилцооны хөтөлбөрт аялал эхэлж, багш сурагчид маань өнөөдөр БНСУ-г зорилоо.
🌱 Багш сурагчдадаа амжилт хүсье
👨💻👩💻Бид IT-ийн хичээл дээрээ юу хийдэг вэ?
Part #1
10/06/2026
🌱 OLULA SCHOOL BY TOMYO - CLASS OF 2026🎓
Сүүлчийн хонхны дуу, Сэтгэлд үлдсэн дурсамж хичээл 🔔📖
Олула сургуулийн анги танхимд өрнөсөн 2026 оны төгсөгчдийн сүүлчийн дурсамж хичээлийн нандин агшнуудаас...
Багшийнхаа захиас үгийг зүрхэндээ тунгааж, хамтдаа өнгөрүүлсэн жилүүдийнхээ хөгжүүн дурсамжийг хуваалцсан энэ цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй билээ.
Эрдмийн өргөөнд маань инээд хөөр, нөхөрлөлийн түүхийг хамтдаа бичилцсэн төгсөгчдөө доод ангийн дүү нар нь сургуулийнхаа үүдэнд хүндэтгэлтэйгээр үдэн гаргалаа. Ах, эгч нарынхаа гаргасан амжилтыг буухиалан үлдэж буй дүү нарынх нь талархал, ирээдүйн их үйлст нь даатгах ерөөлөөр үдэлтийн агшин бүр бялхаж байв🥰.
---
The Final Lesson & A Heartfelt Farewell 🔔📖
A look back at the bittersweet moments of the Class of 2026’s final commemorative lesson at Olula School. It was a time to reflect on years of growth, shared laughter, and the invaluable guidance of our faculty.
Following this emotional final class, a beautiful tradition unfolded at the school gates. Our younger students gathered to give the graduates a proud, heartfelt send-off. These photos capture more than just a goodbye, they show the deep bonds, lifelong memories, and inspiring legacy our seniors leave behind for the generations following in their footsteps.
Go forward with confidence, Class of 2026! The future is yours to shape. ➡️🌟
09/06/2026
⭐️ 2025-2026 ОНЫ "ТҮҮЧЭЭЛЭГЧ" СУРАГЧИД ТОДОРЛОО ⭐️
🌱 2025–2026 оны хичээлийн жилд Олула Томё сургуулийн хөтөлбөрийн хүрээнд сурлага, урлаг, спорт, хувь хүний хөгжил болон эерэг хандлагаараа үе тэнгийнхнээ манлайлсан Түүчээлэгч сурагчдадаа баяр хүргэе!
💫Э.Чинтэнгэр - Санчир бүлэг
💫Б.Хан-Итгэл - Ертөнц бүлэг
💫С.Мишээл - Нар бүлэг
💫Ө.Батжин - Мичид бүлэг
💫Э.Бямбарагчаа - Алтангадас бүлэг
💫Т.Оюунтүлхүүр - 6А анги
💫М.Нандин - 7А анги
💫П.Аялгуу - 8А анги
💫Б.Мөнхбат - 9Б анги
💫Г.Номин - 10А анги
💫Г.Цэлмэг - 11Б анги
Энэхүү эрхэм алдрын эзэд болсон сурагчид маань зөвхөн сурлагын өндөр амжилт гаргаад зогсохгүй, бусдыг ойлгох, хүндлэх, багийн ажиллагааг дэмжих зэрэг зөөлөн ур чадвараараа анги хамт олноо үлгэрлэн дагуулсан эерэг өөрчлөлтийн эзэд юм. 🥰
🌱 Олула Эерэг өөрчлөлтийг түүчээлнэ.
#ТүүчээлэгчСурагчид
08/06/2026
🏆 ХИППО АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ ШАТНЫ ДҮН ГАРЛАА! 🎉
Олон улсын Хиппо Англи хэлний олимпиадын Үндэсний шигшээ шатанд Олула ТомЁ сургуулийн сурагчид маань мэдлэг чадвараа сорин, гайхалтай амжилт үзүүлж, дараагийн шатанд шалгарлаа. 👏✨
Дараагийн шатанд шалгарсан шилдэг сурагчдаа танилцуулж байна:
🇹🇭 БҮСИЙН ШИГШЭЭ ШАТ (Пүкэт, Тайланд)
📍 Хугацаа: 2026 оны 7-р сарын 2–5-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
👶 Little Hippo ангилал:
• 3А анги – Э.Анхилуун
• 4А анги – Д.Мөнгөнтулга
🧒 Hippo 2 ангилал:
• 6А анги – Б.Айзере
• 7Б анги – Л.Маргад
🧑 Hippo 4 ангилал:
• 11Б анги – Э.Пүрэв-Очир
━━━━━━━━━━━━━━━━━━━━
🇬🇧 PLAY-OFF ШАТ (Брайтон, Англи)
📍 Англи улсыг зорьж, дараагийн шатны шалгаруулалтад оролцох сурагчид:
🐣 Baby Hippo ангилал:
• 1А анги – Э.Аурора
• 2А анги – Д.Ундрахсувд
• 2А анги – Б.Хан-Итгэл
• 2А анги – Э.Оюунгоо
👶 Little Hippo ангилал:
• 3Б анги – Ж.Одбаатар
• 3Б анги – Ө.Асутай
• 3Б анги – Б.Хувьзаяа
👦 Hippo 1 ангилал:
• 5Б анги – Б.Гансүлд
• 5Б анги – Ц.Анарбаяр
• 5А анги – Л.Чинбат
🧑 Hippo 3 ангилал:
• 9Б анги – Б.Буян-Учрал
━━━━━━━━━━━━━━━━━━━━
🌎 Олон улсын тэмцээндээ оюун ухаанаа уралдуулах нийт сурагчиддаа амжилтын дээдийг хүсэн ерөөе!
🌱 Олула - Эерэг өөрчлөлтийг түүчээлнэ.
08/06/2026
🎓✨ Олула ТомЁ сургуулийн 2026 оны эрхэм төгсөгчдөдөө баяр хүргэе!
Эрдэм номын аянд уйгагүй хөдөлмөрлөж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн нийт төгсөгчдөдөө баярлалаа.
🌱 Төгсөгчдийн маань сурах хүсэл эрмэлзэл, багш сургагч нарын хичээл зүтгэл, эцэг эхчүүдийн итгэл найдварын үр шим болон гялалзсан энэхүү түүхэн агшныг зургийн хальснаа ийнхүү буулгажээ.
Эрдмийн алтан шар зам тань өлзийтэй байж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах гэрэлт ирээдүй та бүхнийг угтах болтугай🥰.
---
They came, they learned, they conquered. 🎓🎉
🌱 Reliving the best moments from the Olula School by TomYo graduation ceremony! Endless pride for our graduates and immense gratitude to the families and teachers who supported them every step of the way.
Swipe through to see the smiles, the caps, and the start of a brand new chapter! ➡️
🥹 Баяртай бас гунигтай мэдрэмжүүд зэрэг төрдөг хамгийн нандин үе минь
Амьдралынхаа шинэхэн хуудсыг нээж, хүсэл мөрөөдлийнхөө зүг жигүүрээ дэлгэн нисэж буй Олула ТомЁ сургуулийн маань төгсөгчид мэдрэмж сэтгэгдлээ хуваалцжээ. 🥰🎓
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Sukhbaatar Duureg, 11-r Horoolol (МУИС Эдийн засгийн сургуулийн зүүн хойно)
Ulaanbaatar
21000
Opening Hours
| Monday | 09:00 - 16:00 |
| Tuesday | 09:00 - 16:00 |
| Wednesday | 09:00 - 16:00 |
| Thursday | 09:00 - 16:00 |
| Friday | 09:00 - 16:00 |