15/06/2026
⏳ Сэтгэл догдлуулам 10 хоног...
Ирээдүйнхээ зүг алхах хамгийн том алхмуудын нэг болох элсэлтийн шалгалт эхлэхэд ердөө 10 хоног үлдлээ.
😉Жижигхэн сандрал, том догдлол хоёр зэрэгцэж байгаа биз дээ? Номон дундаа шумбаж, хичээнгүйлэн бэлдсэн өдөр хоногуудын чинь үр дүн хамгийн гоёор ирнэ гэдэгт итгэлтэй байна.
👉Мэдээж чамд туслах цахим найз eStudent аппликэйшнээ татаад 8 төрлийн хичээлийн 600 гаруй контентуудыг үзэж шалгалтдаа ухаалгаар бэлдээрэй.
eStudent апп татах: https://onelink.to/a9kcw3
12/06/2026
🏫Сургууль гэдэг зөвхөн анги танхим, дүн, журнал уу?
Сургууль бол хүүхдийн сурлагаас гадна аюулгүй байдал, эрүүл мэнд, хоол тэжээл, тээвэр, цаашлаад эцэг эхчүүдийн хамгийн их цаг завыг үрдэг сургуулийн төлөвлөлт, санхүүгийн тооцоо нэгэн зэрэг өрнөж байдаг амьд экосистем юм.
Тиймээс eSchool платформ зөвхөн багш, сурагчид зориулагдаагүй. Бид сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцогч бүх талуудын ажлыг хөнгөвчилж, эцэг эхийн цаг завыг хэмнэх аппликейшн болон вэб системийг цогцоор нь шийдсэн.
👨🏫Багш, Сургалтын менежер: Хичээл төлөвлөлт, сорил, AI арга зүй
👶Суралцагч, Эцэг эх: Гэрийн даалгавар, бие даан суралцах цахим сан
🍏Хоол зүйч, Тогооч: Хүүхдийн идэж буй хоолны цэс, шим тэжээлийн мэдээлэл
📚Номын санч & Эмч: Номын сангийн нэгдсэн бүртгэл, эрүүл мэндийн түүх
🚌Автобусны жолооч: Хүүхдийг "Гараас гарт" аюулгүй тээвэрлэх GPS хяналт
💳Ухаалаг санхүүгийн шийдэл: Сургуулийн төлбөр, хоолны мөнгө, автобусны зардлыг банкны олон дамжлагагүйгээр, апп-аараа дамжуулан ганц товшилтоор (One-click) цахимаар төлөх хамгийн хялбар систем
Сургуулийн бүхий л үйлчилгээ, төлбөр тооцоо нэг дор, нэг экосистемд зангидагдах үед л БОЛОВСРОЛЫН ЧАНАР, ХҮРТЭЭМЖ, АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ жинхэнэ утгаараа ухаалаг болдог.
💡Сургуулиа бүхэлд нь цахимжуулъя.
09/06/2026
⏱️eSchool боловсролын нэгдсэн платформын Дэмжлэгийн баг улсын шалгалт, дэвшилт, төгсөлтийн өндөр ачааллын үед харилцагч та бүхэнд системийн мэдээлэл, заавар өгч дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах зорилгоор 2026/06/08 - 2026/06/19-ны өдрийг дуустал уртасгасан цагаар ажиллах болсныг мэдэгдэж байна.
📞Та харилцагчийн үйлчилгээний 7773-7000 болон https://helpcenter.eschool.mn/ дамжуулан Дэмжлэгийн багтай холбогдоорой.
05/06/2026
🎁ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН 𝟔𝟎𝟎+ контент ҮНЭГҮЙ😮
💜eSchool системтэй сургуулийн сурагч та 𝐞𝐒𝐭𝐮𝐝𝐞𝐧𝐭 аппликейшнаа татаад 8 төрлийн хичээлийн 600 гаруй контентуудыг үзэж элсэлтийн шалгалтдаа ЯГ ОДОО БЭЛДЭЭРЭЙ💯
👉Апп татах: https://onelink.to/a9kcw3
04/06/2026
🤫Элсэлтийн шалгалт хаяанд ирлээ! Шалгалтын үед чамд хэрэгтэй 3 HACK 👇
01/06/2026
🎉🇲🇳 Монголын ирээдүй болсон нийт суралцагч, хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.
eSchool системийн хамт олон суралцагч, эцэг эх, сургуулийг нэгдсэн мэдээллээр холбож, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй хүргэхэд системийн цогц шийдлээр дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүсэл мөрөөдөл нь биелэх болтугай. Баярын өдрөө сайхан өнгөрүүлээрэй! 🎉✨
29/05/2026
Англи хэлний багш нарт зориулсан дадлага сургалт амжилттай боллоо
Өнөөдөр eSchool системийн хэрэглэгч нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарыг хамруулсан практик дадлага хичээлийг амжилттай зохион байгууллаа. ✨
Энэ удаагийн уулзалтаар багш нар маань Хиймэл оюун ухаан (AI) ашиглан хичээлийн жилийн төлөвлөлтөө боловсруулж, түүнийгээ "Мэдлээ"-гийн зөвлөх багш нарын гаргасан төлөвлөлттэй харьцуулан шинжлэх, мөн нэгж болон ээлжит хичээлийн цахим контентыг асуулт даалгавраар баяжуулж, интерактив хэлбэрээр бүтээх аргачлалд суралцлаа. 💻🤖
🤝 Уулзалтын үеэр eSchool системийн цахим сургалтын нөөц боломж болон суралцагчдад нээлттэй дараах баялаг сангуудыг онцгойлон танилцуулсан юм. Үүнд:
🎓 Элсэлтийн шалгалт (ЭШ): 8 хичээлийн хүрээнд боловсруулагдсан 600 орчим видео хичээл.
🇲🇳 Үндэсний бичиг: Эх хэл бичгийн шалгалтад бэлтгэх анхан, дунд, гүнзгий түвшний 300 орчим хичээл.
🇬🇧 Олон улсын Англи хэлний хөтөлбөр: Орчлон сургуулийн багш нарын бэлтгэсэн, олон улсын хөтөлбөрт нийцсэн A1-C2 болон IELTS-ийн бэлтгэл түвшний цахим хичээлүүд багтаж байна. Онцлон хэлэхэд манай student суралцагчийн апп нь юнителийн боловсролын багцад байдаг тул суралцагчид дээрх хичээлийн контентуудыг ДАТА 0 ТӨЛБӨРӨӨР үзэх боломжтой юм.
📌 Багш нарын сэтгэгдэл ба онцлох дүгнэлт: Уулзалтад оролцсон багш нар системийнхээ бүрэн хүчин чадал, багш суралцагчдад нээлттэй эдгээр хичээлийн сангуудыг тэр бүр бүрэн мэддэггүй байснаа хэлж байв. Хэрэв эдгээр бэлэн сангуудыг сургалтад бүрэн хэрэглэж хэвшвэл суралцагчдын англи хэлний мэдлэгийн хоцрогдлыг хялбар нөхөхөөс гадна, давуу сурагчид ангийнхныгаа хүлээлгүйгээр бие даан гүнзгийрүүлэн судлах бүрэн боломжтойг оролцогчид онцоллоо.
Түүнчлэн, мэргэжлийн багш нарыг судлагдахууны онцлогоор нь бүлэг болгон цуглуулж, интерактив контент бүтээх аргачлалыг зааж байгаа нь өнөө үед яг хэрэгцээтэй байгаа бодит дэмжлэг болж чадсаныг хэлээд, цаашид энэ төрлийн сургалтыг тогтмол үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Сургууль, багш нарын маань зүгээс суралцагчдынхаа системийн хэрэглээг нэмэгдүүлэхэд цаашид илүү анхаарч ажиллахаар боллоо. Боловсролын чанарыг технологиор дэмжихэд хамтран ажилласан нийт багш нартаа баярлалаа! 🙏
#боловсролынцахимшилжилт #Англихэлнийбагш #интерактивконтент
28/05/2026
"Дижитал Эдү Менежмент" ХХК-ийн зохион байгуулсан нийслэлийн хувийн сургуулиудын удирдлагуудын нэгдсэн уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Тус уулзалтаар боловсролын дижитал шилжилт болон eSchool системийн шинэчлэлийг тойрон өрнөсөн гол яриануудыг багцлан хүргэж байна.
🎙 Г.Отгонжаргал (СОО): ХОУ-ны сургалтын үр дүн, тайланг танилцуулж, сургуулиудын цахим хэрэглээний идэвх болон 2025-2026 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт ямар шатанд явж байгааг тоон үзүүлэлтээр дүгнэв.
🎙 Ө.Цэндсүрэн (МУГБ, Зөвлөх): 6-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан интерактив контентуудыг хэрхэн чанартай бүтээх вэ? Энэхүү ажлын явц болон багш нарт тулгарч буй арга зүйн зөвлөмжүүдийг хуваалцлаа.
🎙 Б.Энхзаяа (CEO): Сургуулийн орчин дахь хамгийн чухал асуудал болох "Хүүхэд хамгааллын цогц шийдэл" болон цахим шилжилтийг сургууль дээрээ гардан хэрэгжүүлж буй манлайлагч багш, ажилтнуудыг хэрхэн урамшуулах шинэ системийг танилцуулав.
🎙 Б.Элбэгсайхан (CSO): eSchool системийн дараагийн шатны хөгжүүлэлт болон хаврын ажлын бэлтгэл, явцын талаар мэдээлэл өглөө. Тэрээр системд нэвтэрч буй шинэ шийдлүүд нь сургуулиудын өдөр тутмын удирдлагыг илүү хялбарчилж өгнө гэдгийг онцолсон юм.
🎙 Н.Булгантамир (Зөвлөх багш) & Б.Энхзаяа (CEO): Уулзалтын хамгийн сонирхолтой хэсэг болох "Интерактив контент" воркшопыг удирдан явуулсан бөгөөд сургуулийн удирдлагуудад Хиймэл оюун ухаан (AI) ашиглан хичээлийн контентыг хэрхэн хурдан, сонирхолтой бэлтгэх практик аргачлалыг зааж, туршууллаа.
Дүгнэлт: Уулзалтын төгсгөлд хувийн сургуулиудын захирал, менежерүүд өөрсдийн санал бодлоо хуваалцаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд eSchool систем нь цаашид ч технологийн шинэчлэлээр сургуулиудаа тасралтгүй дэмжихээ илэрхийллээ.
#ажилхэрэгчөглөөнийцай #хэнюуярив #интерактивконтент