Hibiki education

Hibiki education

Share

Practice-based, advanced courses

Photos from KOICA Mongolia office's post 09/06/2026
21/05/2026

📢НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ажлын албанд дадлагын ажилтан сонгон шалгаруулж авна.

Дадлагын хөтөлбөрийн давуу тал:
-ЮНЕСКО болон НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын талаар мэдлэгтэй болох
-ЮНЕСКО-ийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаар бодит туршлага хуримтлуулах
-Шинэ зүйлсэд суралцаж, өөрийн ур чадварыг нэмэгдүүлэх (арга хэмжээний зохион байгуулалтад оролцох, англи болон монгол хэлний бичгийн ур чадвараа сайжруулах)
-Багаар ажиллах чадварт суралцах
-Цахим хуудас, контент хөгжүүлэх туршлага хуримтлуулах
Дадлагажигчийн гүйцэтгэх ажил:
-Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
-Англи, монгол хэл рүү орчуулга хийх
-Хурал, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, хурлын тэмдэглэл хөтлөх
-Контент бүтээх, цахим хуудас хөгжүүлэлт

Дадлага хийх хугацаа: 2 сар (сунгах боломжтой).

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 1-ний өдрийн дотор https://forms.gle/YTrpacWTjbL6pdft7 холбоосоор ирүүлэ үү.

Эхний шатанд тэнцсэн хүмүүстэй холбогдох болно.

Холбогдох утас: 70105652, 11-322612
[email protected]

16/05/2026

【Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авахтай холбоотой анхааруулга】

5 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд 12:00–17:00 цагийн хооронд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн /Монгол-Япон төв/ 1 давхрын хүлээлгийн танхимд тус ЭСЯ-ны ажилтнууд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн материалыг хүлээн авч байна.
Энэ үеэр зөвхөн материал хүлээн авах бөгөөд материал бүрэн дутуу эсэхийг шалгах, эсвэл хувь хүний аливаа нэг асуултад хариулах боломжгүй болно.
Өргөдөл гаргаж буй хүн удирдамжийн дэлгэрэнгүй зааврыг сайн уншиж, шаардлагатай бүх материалаа бүрдүүлсэн эсэхээ сайтар нягталсны дараа бүртгүүлэх шаардлагатай. Зааврын дагуу материалыг өөрөө бүрдүүлэх нь шалгаруулалтын үндсэн зарчмын нэг юм.

Энэ удаагийн бүртгэлийн мэдээлэл:
-Их сургуулийн үндсэн оюутан, Технологийн коллежийн оюутан /КООСЭН/, Мэргэжлийн сургуулийн оюутан:
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/kokuhi2027gakuburevel_20260422_mgl.html

-Судлаач оюутан:
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/kokuhi2027research_20260422_mgl.html

Мөн бүртгэлийн сүүлийн өдөр маш их ачаалалтай байх тул аль болох эрт өргөдлөө өгөхийг зөвлөж байна.
(Хэрэв боломжтой бол 2 хувь зураг нэмж авчирна уу)

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА 08/04/2026

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран 2026-2027 оны хичээлийн жилд хоёр орны Засгийн газар хоорондын х...

03/04/2026

БҮГД НАЙРАМДАХ СЛОВАК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

Бүгд Найрамдах Словак Улсын Боловсрол, судалгаа, хөгжил, залуучуудын яамнаас Монгол Улсын иргэдэд зориулсан 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү тэтгэлэг нь хоёр орны боловсролын болон соёлын харилцааг бэхжүүлэх, оюутнуудаа харилцан дэмжих зорилготой юм.

https://moe.gov.mn/post/173868

Photos from Food and Agriculture Organization of the United Nations (FAO)'s post 19/03/2026
17/03/2026

📣50,000 АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЮНЕСКО-ГИЙН ШАГНАЛ ЗАРЛАГДЛАА

🔹Охид, эмэгтэйчүүдийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах ЮНЕСКО-гийн нэрэмжит шагнал зарлагдлаа.

🔹ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс нь нэр дэвших хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын материалыг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23:59 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авч байна.

🔗Шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.unesco.mn/47/nitem холбоосоор хүлээн авна уу.
Утас: 70105652

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar