Arch Edu

Arch Edu

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Arch Edu, Educational Research Center, Ulaanbaatar.

Боловсролын зөвлөгөө, консалтинг, судалгаа

📚 Build Your Best Future 🌿
📍Khan-Uul district, EduPark (403)

Сайн дурын ажилтны бүртгэл авч байна: https://forms.gle/hz48uRLojgP8ao8U9

Мэтгэлцээний ангийн бүртгэл: https://forms.gle/S8iXbpmtRUhEF85p9

19/06/2026

Өнөөдөр маш сайн дулаалж ирээрэй 🤗

Photos from Arch Edu's post 17/06/2026

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд маань мэргэжил сонголтоо хийх, судалгаа хийхэд шаардлагатай FIELD TRIP буюу аяллуудад гарч байгах билээ. Day 2: Урлаг & Өв соёлын баг анхны аяллаа хийлээ.

Жич: баг бүр өөр өөр төсөл, судалгаатай тул аяллууд өөр хуваарьтай гарах болно.

Photos from Arch Edu's post 16/06/2026

TEEN RESEARCHER DAY 1: "Би яг л байх ёстой газраа ирж ээ", "Үеийн хүүхдүүд маань ийм лаг байгааг гайхсан ч хичээгээд биенээ нөхөж болно гэж бодлоо", "Сонгосон мэргэжлээ илүү өргөн хүрээнд ойлгож, илүү их мэдээлэл авлаа", "Банкны салбар гэдэг зөвхөн мөнгөний салбар биш гэдгийг сонсоод их гайхлаа" гэх мэтээр гайхалтай сэтгэгдлүүд бичжээ.

Өсвөрийн судлаачид маань өдөр тутам тэмдэглэл хөтөлж, бичих /Journaling/ дадалд суралцаж, эргэцүүллээ буулгаж байгаа нь өдрөөс өдөрт өсөн хөгжих боломж юм. Бичсэн эрэгцүүлээ уншуулах эсэхээ өөрсдөө шийдэж байгаа бөгөөд сурагчдынхаа бичсэн тэмдэглэлээс маш их урам зориг, сурах эрмэлзэл, өөрийгөө сорих тэмүүллийг мэдэрлээ.

Хөтөлбөрийн анхны өдрийг хамтдаа өнгөрөөсөн хүүхдүүддээ баярлалаа, маргааш 9:30 цагаас анги нээж, хичээл 10:00 цагтаа эхлэх болно!

Photos from Arch Edu's post 15/06/2026

Бид бэлэн, та бэлэн үү?
МАРГААШ (6 сарын 16-ны) өглөө 09:30 цагт EduPark-ийн 210 тоот өрөөнд МЕРЧ тарааж хөтөлбөр маань эхэлнэ. EduPark-ийн төв хаалгаар ороод, урсдаг шатаар дээшээ гараад урагшаа чигээрээ яваарай.

🎒 Юу авч ирэх вэ?
Өөрийн усны сав
Тэмдэглэлийн дэвтэр, үзэг
Powerbank /16-нд тоггүй :)/
👕 Хувцаслалт ба Анхаарах зүйлс
Хувцаслалт: Биед тухтай хувцаслахыг зөвлөж байна. (Гарахаасаа өмнө тухайн өдрийн цаг агаарын мэдээг заавал хараарай).
Үнэтэй эд зүйл: Шаардлагагүй бол биедээ үнэт зүйл авч явахгүй байх.
Гар утас: Хичээлийн үеэр хүүхдүүдийн төвлөрлийг алдагдуулахгүйн тулд гар утас ашиглуулахгүй болохыг анхаарна уу.
ТОГ: 6 сарын 16-нд тог хязгаарлах тул утас, төхөөрөмжүүдээ бүрэн цэнэглэж, шаардлагатай бол powerbank авч ирээрэй.
Хаяг: https://maps.app.goo.gl/xxLYga6YUKV7ERDY

12/06/2026

⚠️ ЧУХАЛ САНАМЖ ⚠️

Сайн байцгаана уу, "Teen Researcher" хөтөлбөрийн оролцогчид оо! 🙋‍♀️🙋‍♂️

Хичээлийн эхний өдөр буюу 6-р сарын 16-ны өдөр сургалтын байранд маань цахилгааны хязгаарлалт хийгдэх болсон тул та бүхэн 16-ны өдрийн хичээлдээ ирэхдээ дараах бэлтгэлийг хангаад ирэхийг хүсье:

📱 Гар утсаа гэртээ 100% бүрэн цэнэглэх
🔋 Боломжтой бол Power Bank (зөөврийн цэнэглэгч) биедээ авч явах
💻 Хэрэв нөүтбүүк ашиглах бол дүүрэн цэнэгтэй авчрахаа мартуузай!

Бэлтгэлээ сайн хангаад, эрч хүчтэйгээр удахгүй уулзацгаая! ✨

Жич: Имэйлээ шалгаад хариу өгөхийг хүсье.

Photos from Arch Edu's post 08/06/2026

Англи хэл дээрх мэтгэлцэх 1 сарын сургалтанд урьж байна.

Дараах линкээр бүртгэл авч байна: https://forms.gle/qSxyLr8FK2pxCpkL9

Сургалтанд хамрагдсанаар сурагчид:
- Англи хэл дээр судалгаа хийх, мэтгэлцэх чадвараа хөгжүүлнэ
- Багаар ажиллаж, бусдын байр суурь, ялгаатай үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, няцаалтаа илэрхийлж сурна
- “Critical thinking” skills буюу Шүүмжлэх сэтгэлгээг хөгжүүлнэ
- Үнэлгээ дүгнэлт хийх, мэдээлэл боловсруулах чадвараа хөгжүүлнэ
- Өөртөө илүү итгэлтэй болж, шинэ хамт олонтой болно
- Хичээлийн төгсгөлд гэр бүл, найз нөхдийнхөө өмнө мэтгэлцэж, өөрийгөө сорьж, “Сертификат” авах болно
- Цаашид MUN, Мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцох сууриа тавьна.

Хэн: 8,9,10-р ангийн B1-с дээш түвшний Англи хэлтэй сурагчид
Хэзээ: (ӨДӨР ӨӨРЧЛӨГДӨХ МАГАДЛАЛТАЙ) 2026/06/15-07/08 хүртэл 7 хоногт 2 удаа, нийт 8 удаа. Нэг оролт 120 минут
Хуваарь: Даваа, Лхагва гариг: 10:00- 12:00
📍Хаана: Хан-Уул дүүрэг, Edu Park

Сургалтын төлбөр: 450,000 MNT (Найзууд хамт ирвэл найз тус бүр 10% хөнгөлөлт)

Суудлын тоо хязгаартай ба дүүрсэн тохиолдолд дараа сарынх нь сургалтанд бүртгүүлэх боломжтой.

Нэмэлт мэдээллийг: +976 86070116 дугаараар холбогдон авч болно.

04/06/2026

📝 Японд АНГЛИ хэл дээр сурах их дээд сургуулийн элсэлтийн ганцаарчилсан консулинг үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл доорх линкээр бүртгүүлнэ үү. 🇯🇵

https://forms.gle/8BCjsk6d5no1txeC8

02/06/2026

TEEN RESEARCHER буюу Өсвөрийн судлаач хөтөлбөрт хамрагдахаар цаг гарган өргөдөл илгээсэн бүх сурагчдадаа маш их баярлалаа.

Бид энэ жил 120 гаруй өргөдөл хүлээн авсан хэдий ч 60 сурагч л хүлээн авах төлөвлөгөөтэй байсан тул эхний ээлжийн маань бүртгэл хаагдсан байна.

Гэхдээ бид та бүхэнд дуулгах сайхан мэдээтэй байна! 🤩

Манай хөтөлбөр 2026 оны 10-р сард Өвөл/Хавар ахин элсэлт авахаар болсон ба урьдчилсан бүртгэлээ нээж байна.

БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://forms.gle/NHqj6TDuaT78c5WA6

Жич: Өмнө нь бүртгүүлсэн сурагчдыг дараагийн элсэлтэд бүртгэсэн учир ахин бүртгүүлэх шаардлагагүй шүү.

Энэ зуныг үр бүтээлтэй, сайхан өнгөрүүлээрэй. Амжилт хүсье!

Хүндэтгэсэн,
Arc Edu

02/06/2026

"TEEN RESEARCHER" хөтөлбөрийн Судалгааны арга зүйн багшийг танилцуулж байна! 📢

🚀 Нийгэм, эдийн засгийн тухай ойлголт нь зөвхөн цаасан дээрх статистик тоо биш бөгөөд бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг бодит хүчин зүйлс юм. Нийгмийн асуудлуудыг шинжлэх ухаанчаар судалж, датанд тулгуурлан ойлгохыг зорьж буй сурагчдыг маань чиглүүлэх мундаг багштай танилцана уу:

📊 Г.Түмэннаст | Хөтөлбөрийн судалгааны арга зүйн багш, МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч

Тэрээр уул уурхай, эдийн засгийн өсөлт болон нийгмийн хамгааллын бодлого жирийн иргэдэд хэрхэн нөлөөлдөг талаар дагнан судалдаг. Хөтөлбөрийн туршид сурагчдад судалгааны арга зүйг заахдаа зөвхөн уйтгартай онол ярихгүй. Харин нийгмийн асуудлыг хэрхэн зөв өнцгөөс харж, датаг хэрхэн амьдруулан уншиж, судалгааг амьдралд ойр, бодитойгоор хийх арга барилд чиглүүлэх болно.

🏫 МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим:
Нийгмийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх төв бөгөөд нийгмийн бүтэц, хөгжлийн бодлогыг гүнзгийрүүлэн судалж, нийгэмд бодитой нөлөө үзүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэдэг газар билээ.

"TEEN RESEARCHER" хөтөлбөрийн оролцогчидтойгоо тун удахгүй уулзах нь ээ! Тэсэн ядан хүлээж сууна. 🤩🥳

Photos from Arch Edu's post 02/06/2026
Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar
17011

Opening Hours

Tuesday 10:00 - 17:00
Wednesday 10:00 - 17:00
Thursday 10:00 - 17:00
Friday 10:00 - 17:00
Saturday 10:00 - 17:00
Sunday 10:00 - 17:00