Bat-Uyanga Baatar

Bat-Uyanga Baatar

Share

Эмх цэгцийн их аянд хамтдаа гарцгаая

Бясалгал гэж юу вэ? 28/05/2026

Бясалгал гэж яг юу вэ?
Энэ бичлэгээр бид бясалгалыг шашин, мистик ойлголтоос нь салгаж, шинжлэх ухааны өнцгөөс харна.

Энэ хичээлээс:
• Бясалгалын шинжлэх ухааны тодорхойлолт
• Тархинд юу өөрчлөгддөг вэ
• Neuroplasticity гэж юу вэ
• Prefrontal Cortex, Amygdala, Hippocampus-д үзүүлэх нөлөө
• Stress ба Default Mode Network (DMN)
• Яагаад орчин үед анхаарал хамгийн үнэтэй чадвар болсон бэ

Бясалгал гэж юу вэ? Бясалгал гэж яг юу вэ?Энэ бичлэгээр бид бясалгалыг шашин, мистик ойлголтоос нь салгаж, шинжлэх ухааны өнцгөөс харна.Энэ хичээлээс:• Бясалгалын шинжлэх ухааны...

14/05/2026

Та юунаас хамгийн их ичдэг байсан бэ?

Би ядуугаасаа, гэр хорооллынх гэдгээсээ ичдэг л байсан.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийн линк Био дээр

05/05/2026

Бясалгахуй

Өдрийн сайныг өнжин хүлээж сарын сайныг саатан хүлээж өнөөдрийн энэ өдөр Skool-рүүгээ нүүлээ.

Доорх линкээр дамжин Бясалгахуйн хүрээлэлдээ нэгдээрэй. Энд бид нэгнийгээ шүүдэггүй өөр өөрийн хурдаар явахыг зөвшөөрдөг нэгэн бүлгэм үүсгэн хамтдаа өсөн хөгжиж өөдөө тэмүүлэхээр боллоо.

https://www.skool.com/101-8739/about

26/04/2026

Амар амгаланд зорь
Аахилж гүйхээ багасга
Аз жаргалыг зүгээр мэдэр
Алс хол бишээ дэргэд чинь байгаа

Өөрийн байгаад ханаад
Өрөөлд бүү атаарх
Буян заяа нь байвал
Бүгд чинийх болноо

Бүтэх бүтэхгүйг
Бүтээсэн амьдрал чинь харуулна

Тайван бай амгалан бай
Тансаг зүйлийн хойноос битгий хөөцөлд
Ер бусын амар амгалан чинь л
Ертөнцийн хамгийн том тансаглал

Аз жаргал алсад биш дэргэд бий
Амжиж мэдэр таашаа хүрт
Ахиад хэзээ ч ирэхгүй хором мөчийг
Аахилан уухилан битгий алд

Зүгээр л тайвшраад зогс
Зүйдэлгүй энэ хорвоог мэдэр
Тэгж байж амьдралыг амтална
Тэгж байж бид хүртэнэ

Хайрла, хүндэл, энхрийл өөрийгөө
Хорвоогийн хамгийн онцгой бүтээл билээ чи
Бурхан гэж байдаг түүний цучил нь чи
Битгий бухимд, битгий атаарх, битгий яар

Одоо байгаагаа мэдрэх тусам
Олон их олз тэнд л бий
Яарсан хүн сохор болдог
Давчидсан хүн тэнэг болдог

Тайван хүн бүхнийг хардаг
Тайван хүн бүхнийг хүртдэг
Бурхнаас өгөх бэлэгний хойноос гүйх биш
Алгаа тосоод байгаа газраа зогс

Аз жаргалыг гаднаас хайх биш
Яг одоо байгаагаасаа л мэдэр

Эрх чөлөө гэдэг өөрөө дээдийн жаргал
Бодлын эрх чөлөө
Хүслийн эрх чөлөө
Мэдрэмжийн эрх чөлөө
Мэдлэгийн эрх чөлөө

Энэ бүгдийг мөнгөөр орлуулж
Эдээр хүлүүлсэн хүн
Энэ дэлхийн хамгийн ядуу
Мөнгөөр бүхнийг хэмжиж
Мэдрэмжээ хүлүүлсэн хүн хамгийн ядуу

Алдхан биед атгахан газар л хэрэгтэй
Арай илүү илүү гэж шунах бүртээ
Амьдралын алтан хором
Амь эрчим юүгээ
Аймшигт шуналд тушааж байдаг

Ахиж битгий тэг
Амь эрчимээ хадгал хамгаал хайрла
Шунах бүрт бид эрчимээ алдаж
Шулаач бүхэнд байдгаа барьж

Тайвшрах тусам амиа тэтгэн
Тансаг бүхнийг мэдрэх болно
Амьсгалах цээж дүүрэн агаар
Аньсага юугаа тэтгэх байгаль

Хөх мөнх тэнгэр
Хөрст алтан дэлхий
Энэ өөрөө хамгийн дээд баялаг
Энэ өөрөө хайгаад буй эд чинь

Шунах бол эрдэмд шуна
Хүсэх бол тайвшралыг хүс
Харах бол үнэнг л хар
Хазах бол амьдралыг амтал

Зовлон гэж байхгүй
Жаргал ч гэж байхгүй
Зориг гэж байхгүй
Тэнэг ч гэж байхгүй
Ухаантан ч гэж байхгүй

Тайван болон тайван бус л гэж бий
Ер бусын тайван чамд
Ертөнцийн бүх нууцыг нээнэ

Бусдын үгэнд бухимдах хэрэггүй
Өөрийгөө ч таниагүй хүний
Үгээр үг хийж гомдоод байвал
Өөрт ирэх бүхнийг түлхдэг юм

Чи өвдөхөө больтол чи тоохоо больтол
Тэдгээр үгнүүд чамайг шалгана
Шалгалт ирэх бүрт баясан хүлээн ав
Даваад гарвал бэлэг байгаа

Худалч хуурамч хүн бүрийг
Тэрүүгээр нь үлдээ
Амьдралаараа тэд чинь төлнө
Аз жаргалаараа төлнө

Улсаа зарсан хулгайчид
Удам угсаагаараа төлнө
Унхиагүй төрийн албат ч
Үр хүүхдээрээ төлнө

Мөнгөний төлөө өгчихөөд
Мөрөөдөл гэж эндүүрч яваа
Эрлэгийн элчийн өмнө хүн ирэхэд
Энэ насаа хүн өөрөө шүүнэ

Эх дэлхийд дахин төрөх эрхгүй
Эрлэгт насаа үдэх хүмүүст
Атаархаж эрчимээ алдахаар
Өрөвдөн хайрлаж энэр

2025.05.16

Баатарын Бат-Уянга

22/04/2026

За ингээд 4/28-с Skool-рүү бүх сургалт албан ёсоор нүүхээр боллоо.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00