The Sleep Corner

The Sleep Corner

Share

Нярай нойр
Хүүхдийн нойр
ЕБС нойрны сургалт
Цахим нойрны сургалт
Тайван Хүүхдийн Нойрны Төв ТББ

Photos from The Sleep Corner's post 18/06/2026

Нярай зуны 3 сарын хөтөлбөрт маань зочиноор Нярайн ертөнц-Өлгий дүүрэн аз жаргал пэйжийн админ, ахлах зэрэгтэй хүүхэд, нярайн эмч, анагаах ухааны магистр зэрэгтэй Г. Аюуш дараах сэдвээр ярих болно:

- Нярайн гэдэсний дүүрэнг
- Нярайн зөв хооллолтын тухай
- Нярай хүүхдийн арчилгаанд зайлшгүй анхаарах хэрэгтэй зүйлс
- Зөв хувцаслалт

Хөтөлбөрт хамрагдсан ээжүүдэд 🔴 LIVE сургалтын дараа асуулт хариулттай.

Зуны хөтөлбөр маань идэвхитэй явагдсаар байгаа бөгөөд постоо дуустал нь үзээд сургалтын мэдээллээ бүрэн аваарай.

✅ Бүртгүүлэхийг хүсвэл комментоор SUMMER гэж бичээд чатандаа бүх мэдээлэл авах боломжтой.

11/06/2026

Нярайн хөтөлбөрийнхөө өнөөдрийн хичээл дээр УНТАХЫН ӨМНӨХ БЭЛТГЭЛ сэдэвтээ массаж ярьсан байгаа. Хүүхдийн нойрыг сайжруулахад туслах 6 иллэг бичлэг хүргэж байна.

💜 Бага сартай, нярай хүүхдэд 10-15 минут байхад хангалттай
💜 2-3 ойтой бол 15-30 минут
💜 6 төрлийн иллэгийг нэг дор бүгдийг нь гүйцээж хийх гээд яарах хэрэггүй, дуртай 2, 3 иллэгийн төрлөө сонгоод давтаад хийгээд байгаарай (жишээ нь иллэг #1, 3, 4 эсвэл 2, 4, 6)
💜 Хүүхэд давтамжтай зүйлээс их тайвшрал авдаг учир цөөн төрлийн иллэгүүд нь хоорондоо байн байн давтагдаад байвал амархан дасаж дуртай болдог (repetition)

Иллэг хийхийн ач тус 💯

❤ Цусны эргэлт сайжруулдаг
❤ Ээж хүүхэд хоёрын дотно холбоог бий болгодог
❤ Хүүхэдтэйгээ харьцах, эв хавыг нь олох итгэл зориг нэмэгдүүлдэг
❤ Гэдэсний дүйрэнг, уушгины уйл ажиллагаа, дархлааны систем, орон зайн мэдрэмж, тархины хөгжил, бие хөл чилж янгинах, мэдрэлийн систем, тавгүй уур уцаартай зан араншинд, нойрыг сайжруулах зэрэгт тус дэмтэй байдаг

Иллэг эхлэхээс өмнө бэлтгэлээ сайн хангаарай 💯

🧡 Цагаа зөв төлөвлөх, хэзээ иллэг хийхээ тодорхой болгох
🧡 10-30 минутын турш өөр ямар ч зүйлд сатаарахгүй байх (утас, тв хажуугаар нь үзэхгүй, өөр хүнтэй давхар юм ярихгүй, мөн хүүхдээ чимээгүй болгохын тулд утас үзүүлэхгүй байх. Та ч хүүхэд ч 100% анхаарлаа хандуулсан байх)
🧡 Тайван амгалан сэтгэл төлөвтэй иллэгээ хийх (яарч сандарсан, цаганд баригдсан, төвөгшөөсөн, бухимдал ихтэй байх үедээ хийхгүй байх)
🧡 Унтахад бэлдэх. Хүүхэд иллэг хийх явцад унтчих магадлалтай учир унтах бэлтгэлээ бүгдийг нь хангасан байх, ороо бэлдсэн байх, гэрлээ бүдгэрүүлэх
🧡 Хүүхдээ зөв хувцасласан байх, эсвэл хүүхэд нь хувцасгүй иллэг хийлгэх дуртай бол өрөөгөө дулаахан байлгах, дараа нь

❗️Үргэлжлэлийг коммэнт хэсгээс заавал уншина уу

🟠 Эдгээр 6 аргачлал нь хүүхдийг тайвшруулах The Good Mom Coach хатагтай Anita Prendergast-ийн нийт 12 төрлийн иллэгийн нэг хэсэг билээ. https://thegoodmom.org/

Хүүхэд бүр өдөр унтах хэрэгтэй гэж үү ? 03/06/2026

Нойрны арга зүйч Э.Номинзул багштай хүүхдийн нойрны талаар ярилцлаа. Тэрээр сүүлийн таван жил нойрны талаарх сургалт, зөвлөгөө өгдөг “Sleep Corner” төвийг үүсгэн байгуулж ажиллаж байгаа бөгөөд 2026-2027 оны хичээлийн жилд Kind School Mongolia тэй хамтран "Rest and Recharge" хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Хүүхэд бүр өдөр унтах хэрэгтэй гэж үү ?

31/05/2026

Дэлхий сүйрж байсан ч хамаагүй ээ, хүүхдээ унтуулах цагаа алдахгүй шүү 😅

Нойрны сургалтийн тухай SLEEP гээд бичээд мэдээллээ аваарай

29/05/2026

Нярай хүүхдийн нойр өөрийн өвөрмөц шинжүүдтэй. Манай сургалтууд хүүхдийн насны ангилалаар хуваагдсан байдаг учир хэрвээ та удахгүй төрөх гэж байгаа эсвэл хүүхэд нь 3 сар хүрээгүй бол манай 6/1-нээс эхлэх SUMMER SLEEP 0-3 сартай нярай нойрны хөтөлбөрт бүртгүүлээрэй.

Нярайгаас нь нойрыг нь ойлгоод зөв дадал суулгаж эхлэх, цаашид ер нь юунд анхаарах талаар бүрэн мэдлэгтэй болж ирээдүйн нойргүй шөнийн тоогоо цөөлөөрэй 🧡

Сургалтад бүртгүүлэхийг хүсвэл comment -оор NEWBORN гээд бичээд мэдээлэл шууд чатандаа аваарай 💝

28/05/2026

👨🏻‍🍼 Хүүхэд хэвлийдээ үүсэн бий болсноосоо л ээжийнхээ асаргаа халамж хайранд илүү цагийг өнгөрөөдөг. Ялангуяа хөхүүлдэг бол ээжүүдийн л энгрийн зүүлт болдог. Ийм нөхцөл байдалд аав нар яг яаж туслахаа мэдэдгүй, оролцмоор боловч хөндлөнгөөс дэмжихээс өөр хийх юм байдаггүй. Шөнөдөө ч гэсэн ээж нь хөхүүлчихдэг учир аав нар унтахаас өөр яалтай билээ 😜

Ээж нар бас аав нараа яаж оролцуулахаа мэдэдгүй, бас хийж байгаа зүйлүүд нь таалагдадгүй болохоор "За за би өөрөө хийчье." "Өө, энгэхгүй ээ!" гээд л урдуур нь орох, эсвэл шүүмжлээд эхэлдэг. Ийм байсаар аав нар сүүлдээ оролцохыг хүсэхээ болиод Ээж нь л сайн мэддэг, ээж нь шийднэ гээд хойшоо сууж эхэлдэг нь энэ 4 жилийн турш гэр бүлүүдэд зөвлөгөө өгөхөд надад их ажиглагдсан.

✅ comment SUMMER

ЗӨВЛӨМЖ:
Шөнөдөө хөхүүлэхгүй унтуулж сургах гэж байгаа бол аавуудын оролцоо асар чухал үүрэгтэй болж ирдэг. Ээж = мээм байдаг тул хүүхэд мээмээ идэхгүй унтаж сурахдаа ээжтэйгээ бол нэлээд ноцолдож байж сурдагаас гадна уйлж эсэргүүцэл үзүүлэх нь их. Хүүхэд аавтайгаа шал өөр зан гаргадаг. Ээжийг бол сайхан элэг барина шүү дээ мама нар. Харин аавуудын хүүхдээ унтуулах арга барил сэтгэн бодож байгаа нь эмэгтэй хүнээс шал өөр байдаг. Мэдээж ээж нар илүү мэдрэг, нарийн ширийн зүйлийг анзаарч аргалдаг бол эрэгтэй хүн арай өөр талаас нь хүүхдээ ойлгодог, арай өөрөөр аргадаж чаддаг. Харин ээжүүд аав нартаа итгэн энэ өөр арга барилаар хүүхдээ унтуулах, аргадах боломжыг нь өгөх хэрэгтэй.

☀️ ☀️☀️ SUMMER SLEEP 2026 ☀️☀️☀️ сургалтдаа аав нартай нь хамт орж болдог шүү

Program-ийн мэдээлэл:
https://www.facebook.com/thesleepcornermongolia/posts/pfbid02uohR52ymfGBMbZnT8jBzwkpHnBZvBfm8zEhCEHcgvEQrbdVVGtEP9Qotcy2eNHnFl

Аавуудын оролцоо харилцаа хүүхдийн өсөлт хөгжил төлөвшилд нь ямар их эерэг нөлөөтэйг нь судалгаагаар ч батлаад гаргаад ирсэн байдаг. Дараагийн постоос судалгааны ишлэлээс хуваалцах болно.

Аавуудаа mention хийгээд Like, Follow, Share

✅ comment SUMMER

28/05/2026

Children's Sleep Foundation Mongolia

Photos from The Sleep Corner's post 27/05/2026

Таны хүүхэд шөнө дунд байнга сэрдэг. Эмч хүчилтөрөгчийн дутагдал гэж оношилсон. Цэвэр агаарт гарч ч нэг үзлээ, цэвэр агаарлуу нүүж ч үзлээ. Гэтэл нойрны асуудалтай хэвээр.

Энэ мэдрэмж танд танил байна уу?

Мэдээллээ гүйцэт уншаад ✅ comment бичээрэй.

Photos from The Sleep Corner's post 25/05/2026

4-6 сартай хүүхдүүдийн өдрийн унтлагын хуваарь ямар байвал зүгээр байх жишиг хуваарийг харна уу.

Санамж: Энэ бол жишиг хуваарь. Тухай насны хүүхдийн сэрүүн байх боломжит цагийн хязгаараар нь гаргасан бөгөөд таны хүүхэд яг энэ хуваарийг дагах ёстой гэсэн үг биш юм. Зарим хүүхдүүд арай илүү удаан сэрүүн байх чадвартай байдаг бол зарим хүүхдүүд амархан ядарч унтах цагууд нь ойрхон байдаг байж болно.

Өдрийн нойр сайн бол шөнийн нойр сайн. Нойр нойроо дууддаг.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar
14251