08/06/2026
Economic Institute, NUM
Үндэсний үнэт зүйлс бүтээхэд хувь нэмэр оруулах олон талт эрдэм судлалын ажлыг хөгжүүлж, хөгжлийн санаачилгыг түүчээлэгч байна.
08/06/2026
26/05/2026
21/05/2026
18/05/2026
🇪🇸 “Барселона 2026”
Кластерын хөгжлийн туршлага хуваалцах уулзалт
Монголын Экспортын Кластерын Сүлжээнээс гишүүд болон хамтран ажиллагч байгууллагууддаа зориулан Испани Улсын Барселона хотод 2026 оны 5-р сарын 2–11-нд болсон кластерын байгууллагын хөгжил, засаглалын чиглэлийн туршлага судлах аяллын тайлан, сургамж, шинэ боломжуудыг хуваалцах уулзалтыг зохион байгуулахаар боллоо.
Аяллын хүрээнд Барселонагийн:
• Арьс ширний кластер
• Гоо сайхны кластер
• Хувцас загварын кластер
• Махны кластер
• Дижитал кластер
мөн Foundation for Clusters and Competitiveness, TCI Network болон Каталонийн Засгийн газрын бизнесийн өсөлтийг дэмжих агентлаг ACCIÓ-тай уулзан тэдний туршлага, бодлого, үйл ажиллагаатай
Монголын Экспортын Кластерын Сүлжээний баг болон гишүүдийн төлөөлөл Монголын Арьс Ширний Кластер, Монголын Эко Текстилийн Экспортын Кластер, Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, МУИС-ийн Эдийн Засгийн Хүрээлэн, мөн Монгол дахь Олон Улсын Худалдааг Дэмжих төслийн төлөөллөөс бүрдсэн баг өөр өөрийн өнцгөөс кластерын байгууллагын хөгжлийг судалж танилцлаа.
Барселона 2026 уулзалтын үеэр томилолтын багийн гишүүд өөрсдийн үзэж харсан, сурч судалсан туршлага, Монголд хэрэгжүүлэх боломжууд, цаашдын хамтын ажиллагааны санаачлагуудаа хуваалцах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
⚠️ Оролцогчдын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлж суудлаа баталгаажуулна уу.
📝 Бүртгүүлэх линк:
https://forms.gle/uUjrxmN2fum1Dtsi7
📅 Огноо: 2026.05.20
🕙 Цаг: 10:00 – 13:00
📍 Байршил: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, 503 тоот
15/05/2026
Оюуны эрэл хайгуулч, нэрт эрдэмтэн Дамбын Лхагвасүрэн.
Канадын Конкордиа Их Сургуулийн профессор асан Дамбын Лхагвасүрэнгийн дурсгалд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 6-р сарын 24-25-нд “Монголын эдийн засгийн холбоо”, МУИС-ийн Эдийн засгийн тэнхим, СЭЗИС-ийн Экономиксийн тэнхим хамтран зохион байгуулах гэж байна. (бүртгүүлэх холбоос: https://forms.gle/tsRM5ub9CteuWsWb7 )
Д.Лхагвасүрэн нь 1995 онд МУИС-ийг физикийн бакалавраар төгсөж, улмаар 2001 онд АНУ-ын Колорадо Денверийн Их Сургуульд эдийн засгийн ухааны магистр, 2007 онд Нью-Йоркийн Рочестерийн Их Сургуульд эдийн засгийн ухааны доктор зэргүүдийг тус, тус хамгаалсан.
Тэрээр
• 1995-1997 онд ШУА-ийн Физик Техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
• 1998-1999 онд “Монгол даатгал” улсын үйлдвэрийн газар гадаад даатгалын менежер
• 1999-2001 онд АНУ-ын Колорадо Их сургуулийн Эдийн засгийн тэнхимд эрдэм шинжилгээний ажилтан
• 2006-2007 онд АНУ-ын Чикаго хотын Нортвестэрнийн Их сургуулийн Санхүүгийн тэнхимд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
• 2007-2014 онд Канадын Конкордиа Их Сургуулийн эдийн засгийн тэнхимд туслах профессор
• 2014-2016 онд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимд зочин профессор
• 2018-2019 онд Конкордиа Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн Магистр, докторын хөтөлбөрийн захирал
• 2020-2024 онд Канадын Конкордиа Их Сургуулийн эдийн засгийн тэнхимийн орлогч дарга
• 2014-2025 онд Конкордиа Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор, профессороор ажиллаж байв
2016 оноос “Journal of Labor Research” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн, 2024 оноос “Centre Interuniversitaire de Recherche en Économie Quantitative” төвийн шинжлэх ухааны зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.
Профессор Д.Лхагвасүрэн нь хөдөлмөрийн эдийн засаг, түүний динамик, макро эдийн засгийн мөчлөг ба стохастик загварчлал, олон секторт эдийн засаг, хэрэглээний эконометрик, тоон шинжилгээний аргын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил туурвиж, “Journal of Monetary Economics”, “European Economics Review”, “Annals of Economics & Statistics”, “Computational Economics” зэрэг дэлхийн шилдэг нэр хүнд бүхий импакт фактор өндөртэй сэтгүүлүүдэд 10 гаруй эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлжээ. Олон улсын нэр хүнд өндөртэй эрдэм шинжилгээний хурлуудад 100 гаруй илтгэл хэлэлцүүлсэн байна. Тэрээр дэлхийн эдийн засагчдын рейтингээр Ази тивд 1-д, Америк тивд 16-д эрэмбэлэгддэг нэрт эрдэмтэн хүн юм.
Түүний эрдэм судлал, эдийн засгийн мэдлэг түгээх, хойч үедээ сургах, судалгаа шинжилгээ хийх боломжийг олгохын төлөө хийсэн ажил, үйлс нь өргөн хүрээтэй билээ. Тэрээр 30-аад магистр, 6 докторын ажил удирдан, судалгааны арга зүй, шинжлэх ухааны ёс зүйг эзэмшүүлж, дэлхийн энтэй эрдэмтдийг бэлтгэсэн байна.
Мөн “Монголын эдийн засгийн холбоо”-г үүсгэн байгуулж, дэлхийд алдартай сургууль, хөтөлбөрүүдээс сурч эзэмшсэн эрдмээ төрөлх эх орныхоо судлаач нөхөд, оюутан залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилгоор замнал нэгт нөхдийн хамтаар “Улаанбаатарын зуны сургалт, эрдэм шинжилгээний семинар”-ыг 8 удаа зохион байгуулсан юм.
Хамтран ажиллаж, нэрт эрдэмтнийхээ оюуны их ундаргаас хүртсэн, гадаад орнуудын их сургуулиудад доктор, магистрын хөтөлбөрт суралцах боломжийг хүртсэн шавь нар, найзалж нөхөрлөж явсан нөхөд нь түүнийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Та бүхэн энэхүү хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг урьж байна. Мөн хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэж, энэхүү арга хэмжээг зохион байгуулахад тусалж дэмжиж буй байгууллагууддаа талархал илэрхийлье.
14/05/2026
#femclúster | Modacc - Clúster Català de la Moda i el Tèxtil La setmana passada vam tenir l’oportunitat de rebre diferents clústers de Mongòlia a MODACC en una trobada marcada per l’intercanvi de coneixement, experiències i visions de futur per al sector moda 🤝 Vam conèixer una delegació formada per representants dels clústers exportadors de Mong...
07/05/2026
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Baga Toiruu 48
Ulaanbaatar
14192
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |