18/06/2026
БИД ЧАДСААН 😘😘😘
Еннеаграмын сургагч багш нарын чадавхжуулах вакум сургалт амжилттай болж өндөрлөлөө ❤️Орон нутаг болон хотын 24 багш нар маань сэтгэл гарган зорин ирж, еннеаграмын гүн гүнзгий далайд ёстой шумбаж, сэлсээр 2 өдрийг өнгөрөөжээ. Тэднийхээ суралцах их хүсэл эрмэлзлийг харахдаа маш их бахархаж суулаа 🩷 Цаашдаа газар бүрт еннеаграмыг таниулах чадварлаг багш нар улам олон болж байгаад талархаж байна 😊 Та нартаа үнэхээр хамгийн том амжилтыг хүсье ❤️❤️❤️❤️
28/05/2026
ХИЛЧИН БҮСГҮЙЧҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО.
Хилийн цэргийн 0146 дугаар ангийн бүсгүйчүүд Улаанбаатар хотод сургалтад хамрагдаж байгаа юм байна. Энэ хүндэт үйл ажиллагаанд уригдаж сургалт хийсэндээ үнэхээр баяртай байна ❤️❤️ Эрч хүчтэй мундаг эмэгтэйчүүд байсан шүү. Та нартаа хамгийн сайн сайхныг хүсье ❤️❤️❤️
28/05/2026
“Эрчим сервис”-ийн хамт олон зөв харилцаа эерэг хандлагын сургалт авлаа. Инээд алдсан хөөрхөн та нартаа ажлын амжилт хүсье ❤️❤️❤️
28/05/2026
“Дүүрэн гол” ХХК байгууллага ажилтнуудынхаа гэр бүлийг хамтад нь тэрэлжид амраан хосын сургалт болон гэр бүлийн зөвлөгөө авах цагийг зориулан гаргасан юм. Нөхрүүд нь эхнэртээ сюрприз барин цэцэг бэлэглэж, хамтдаа суралцсан мөн зөвлөгөөний төлбөрийг нь байгууллагаас гарган асуудлаа ярилцсан маш гоё цагууд байлаа. Ийм ухаалаг сүпер удирдлагатайд нь үнэхээр их талархаж байлаа. Та нартаа бүгдээрэнд нь хамгийн сайн сайхныг хүсье. Сургалтын дараа, зөвлөгөөний дараа нүд нь гэрэлтээд инээмсэглэж байгаа хосуудыг харах үнэхээр сайхан байлаа ❤️❤️❤️❤️
27/05/2026
ЕННЕАГРАМЫН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР
Хүний зан төлөв, дотоод ертөнц, харилцааны онцлогийг гүнзгий танин мэдэж, бусдад зөв чиглэлээр ойлгуулан хөгжүүлэхийг хүсдэг хүн бүхэнд зориулсан онцгой хөтөлбөр эхэлж байна.
Өөрийгөө илүү гүн танин мэдэх
Хүмүүсийн зан төлөвийн ялгааг ойлгох
Харилцаа, багийн ажиллагааг сайжруулах
Сургалт заах, коучинг хийх ур чадвар эзэмших
Бусдын өсөлт хөгжилд бодит хувь нэмэр оруулах
Энэхүү хөтөлбөр нь зөвхөн онол сурахаас илүүтэйгээр хүнийг ойлгох урлаг, өөрчлөлтөд хөтлөх арга барил, сургагч багшийн практик чадварыг цогцоор нь хөгжүүлэх болно.
Хугацаа: 6 сарын 6-нд 14:00 цагаас
Байршил: Дөхүүлээд байршлийн мэдэлээл өгнөө
Төлбөр: 950,000₮ (Poket store pay болно)
Сэтгэл судлал, хүний хөгжил, сургалт, зөвлөгөө, байгууллагын хөгжил сонирхдог хэн бүхэнд нээлттэй. Сургалтанд хамрагдан амжилттай төгссөн тохиолдолд " Еннеаграм Монгол Шийдэл" ТББ-н албан ёсны эрх бүхий сургагч багш болж, еннеаграм тест болон гарын авлага бусад нэмэлт материалыг авна. Мөн цаашдаа мастер багшийг дагалдан дадлага хийх боломжтой.
Өөрийгөө таньж, бусдын амьдралд гэрэл нэмэх аяллаа эхлүүлээрэй.
17/05/2026
Еннеаграм номеруудад өгөх хамгийн тохиромжгүй зөвлөгөө
Магадгүй номерыг нь солиод зөвлөвөл сайн зөвлөгөө байж болох ч эдгээр зөвлөгөөг битгий хэлээрэй.
1 номерт: Үзэл бодолдоо үнэнч бай
2 номерт: Бусдын төлөө үйлчил
3 номерт: Хэзээ ч битгий бууж өг
4 номерт: Бусдад битгий гомдолло
5 номерт: Мэдлэг бол хүч
6 номерт: Бэлтгэлтэй бол зоволтгүй
7 номерт: Бүх төрлийн туршлагыг цуглуул
8 номерт: Хүчтэй нь амьд үлддэг
9 номерт: Бусдад найр тавь
Яагаад гэдэж бодож байвал манай багш болоорой 😅 Ухах тусам, судлах тусам шунан дурладаг үнэхээр гоё доо ❤️
15/05/2026
5 сарын сүүлээр нэгэн гоё шинэ сургалтаа зарланаа 🥰 Юу вэ гэхээр өмнө нь миний “Маргалдах урлаг” сургалтанд сууж байсан хүмүүс мэдэх байх. Хосуудын маргалдах суурь шалтгаан, алдаатай ойлголтууд болон маргааныг хэрхэн зөв эхлүүлж өрнүүлж дуусгах талаар зааж байсан даа. Тэрэнтэй адилхан энгийн боловч ашиглахад амархан, үр дүнтэй гэхдээ бас анзаарахгүй өнгөрөөдөг зүйлсийг нь дахин нэг сануулах сургалт байх юм.
Хүн болгон л уурладаг. Уурлах чинь хэвийн байх л зүйл. Гэвч хэтрээд ирэхээрээ хажуудахаа зовоож, өөрийгөө туйлдуулдаг. Тэгвэл хэрхэн зөв уураа илэрхийлж сурах талаар сурмаар байвал “ Уурлах урлаг” сургалтанд маань хамрагдаарай. Нэг сонсоод үзэхэд харамсахгүй их зүйлийг суралцах болноо. Мэдээлэл авах бол +1 гэж бичээрэй.
09/05/2026
ЕННЕАГРАМ СУРГАГЧ БАГШИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ВАКУМ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
Хэрвээ та манай байгууллагаар овоглогдсон л бол заавал хамрагдаарай 💙
6/13,14-нд манай байгууллагаас бэлтгэгдсэн сургагч багш нартайгаа хамт 2 өдөр 1 шөнийн вакум сургалтаа хийнэ. Байгалийн сайханд элдэв зүйл бодож санаа зоволгүй зөвхөн еннеаграм гэж юу вэ гэдэгт төвлөрөөд ирье. Энэ өдрүүдэд багш нарыгаа жинхэнэ архаг еннеаграмчин болгоод буцаана. Одоогоор 10 гаруй багш явна гэсэн байна. Уг нь бүгд хамрагдвал 30 гаран болох юм. Хөдөө орон нутгийн багш нараа цаг гаргаад заавал ирээрэй, цаашид хамтран ажиллах талаараа бас ярилцана шүү гээд л бичээд байж байна 🥰 Сургагч багш болох санаа байгаа бол энэ өдрүүдээс өмнө багш болоод энэ вакум сургалтанд бас заавал хамрагдаарай. Багш нэг бүртэй тулж ажиллаж, чадварлаг багш нарыг вакумдаад вакумдаад гаргах санаа байна 😁 Манай багш нар байнгийн хамтдаа шуугилдаад шаагилдаад байж байдаг нь ёстой хөөрхөн шүү ❤️ Бас нэг хайртай хамт олон минь 💜