Ментор Х.Цагаанцэцэг / Mentor Tsagaantsetseg.K

Ментор Х.Цагаанцэцэг / Mentor Tsagaantsetseg.K

Share

Таны хувь хүний хөгжил, сэтгэлзүйн боловсролд зориулав

14/11/2025

✨Маргааш өглөө сэрэхэд тань мянга мянган сайхан мэдээ таныг угтах болтугай.
Сайхан амраарай 🌕
❤️❤️❤️

13/11/2025

Амжилтад хүрэхэд таныг чиглүүлэх, хамтдаа хичээх, таны үр дүнг хөндлөнгөөс хэмжих хүн хэрэгтэй байна уу, тэгвэл та надтай холбогдож хувийн менторинг ганцаарчилсан уулзалтуудад цаг аваарай. Амжилтад хүрэх 7 алхамтай өдөр бүр танилцацгаая.
🌱 1. Зорилгоо тодорхой болго
• Юунд хүрэхийг хүсэж байгаа, яагаад тийшээ хүрэх гэж байгаагаа тодорхой бич.
• Тодорхой (Specific), хэмжигдэхүйц (Measurable), хүрч болохуйц (Achievable), бодитой (Realistic), хугацаатай (Time-bound) — SMART зорилго тавь.

Хувийн дасгалжуулалтын цаг авах анкет 13/11/2025

👋 Хувийн дасгалжуулалтын уулзалтын цагийг дараах линкээр дамжуулан авна уу.

📲 Утас: 9111 4818
📩 Мэйл: [email protected]
Баярлалаа,
Хувийн дасгалжуулагч, Ментор Х. Цагаанаа

Хувийн дасгалжуулалтын цаг авах анкет Сайн байна уу? Юуны өмнө өөрт тулгамдаж буй асуудлаа мэргэжлийн хүнтэй хамтран шийдвэрлэхээр алхам хийж буй танд маш их баярлалаа. Намайг Х. Цагаанцэцэг гэдэг, 2017 о....

Photos from Ментор Х.Цагаанцэцэг / Mentor Tsagaantsetseg.K's post 28/01/2025

Онлайн сургалтаар удахгүй уулзацгаая

Хүүхэд хөгжлийн салбарт ажиллаад хэдийн 8 жилийг ардаа үджээ 🤩🧚‍♀️💃📆 Гарт баригдахгүй ч нүдэнд харагдаж ирээдүйг нь гэрэлтүүлэх зөөлөн ур чадвар, гоо зүйн мэдлэг мэдээлэлтэй, харилцаа хандлага, зорилго хүсэл тэмүүлэл дүүрэн хүүхдүүдийг бэлтгэж амьдралын урт замд нь бага ч гэсэн нэмэр болж менторинг хийдэг.
🧐Бага ангийн сурагчдын багшдаа өгсөн урмын үгийг эндээ хадгалъя 🥰
Бие нь жаахан ч сэтгэлдээ баймгүй ИХ хайраар дүүрэн, гэгээлэг хүүхдүүдтэй би ажилладаг. Хүүхэд бүрийн өөрчлөлт, сайжралт бүрийг харахад сэтгэлийн амар амгаланг надад өгч, би гэж хүн тэр хирээр эрч хүч энергиэр дүүрэн тэжээгддэг. Өсвөр насныханд онлайнаар удахгүй хийгдэх сургалтууд💝

📍 Мэргэжил сонголтын тухай
📍 Хувийн зохион байгуулалт, сахилга бат нэмэгдүүлэх тухай
📍 Ганцаарчилсан уулзалт, чиглүүлэг тус тус хийгдэх болно🎉👌☺️


12/12/2024

2024.12.12-ны өдөр
Тоо гэдэг бидний амьдрал, төрсөн гариг өдөр хүртэл бүх зүйлтэй холбогдож байдаг хүчтэй нэг төрлийн энерги тэгвэл өнөөдөр 2024/12/12-ны өдөр ба 12 хэмжээсийн өндөр давтамжийн гэрэлт эрчист энергийн эрчмийн урсгал Эх дэлхий рүү асар хүчтэй хэлбэлзлэлээр долгисох юм.
Энэ өдөр өөрийн бие-сүнс-сүлдний эрчим энергиэ өндөр давтамжинд байлгаж, гэрэлтэй гэгээлэг бодол, үг, үйлдлээр цаг хугацаагаа өнгөрөөж, үйлийн үрээ цэвэрлэн цэгцлээрэй!
Үйлийн үр гэдэг бол Таны махан биеийн, сүнсний, удам ургийн мэдээлэлд хадгалагдсан үр шим юм!
Иймд та юуг хурааж яваагаар үйлийн үрээ амсан гэтэлгэх юм!
Ийм учиг энэ өдөр муу нүгэл бүхнийг тэвчиж уучлал, ерөөл, чин ариун хайр энэрэлээр өөрийгөө болон өрөөл бусдыг гэрэлтүүлэн түгээгээрэй!
Та аз жаргал, хайр энэрэл, амар амгалан, эрүүл энхийг өөртөө хүсдэг шиг эргэн тойрондоо тэр хүсэл эрчмээ уйгагүй тасралтгүй түгээсээр дэлгэрүүлсээр байгаарай. Энэ эрчим нь ертөнцийн эргэх жамын хуулийн дагуу таны өмнөх бүх үйлийн сөрөг үрийг шатааж ариусган, цэвэрлэж эргэн эерэгээр таньд буцан ирдэгийг бүү мартаарай!
Өнөөдөр өөрт учирсан хүн бүртээ ариун дээд ашид мөнхийн ерөөлийг өргөж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ЭВ ЭЕийг алхам тутамдаа бүтээн биежүүлээрэй!
Мөн өндөр дээд өвөг дээдэсдээ цай, сүүнийхээ дээжийг өргөн ерөөлөө цацраагаарай! and edited

18/09/2024

ГОЁ ОРОЙН МЭНД
ЯРИХ, БИЧИХ УР ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ СУРГАЛТ

ЧАМД ХЭН ИТГЭХ ЮМ БЭ? РОМАН
ҮР ХӨВРӨЛ
Зохиогчийн үг:
Өнгөрсөнд юу болсныг, одоо юу болж байгааг, ирээдүйд юу болж магадгүй вэ гэдгийг танин мэдэх цаг хугацааны аялалд таныг урьж байна. TODKO SAMSON

За ганц гоё номон дээр БИЧИХ, ЯРИХ УР ЧАДВАРЫН МЕНТОР хийчихүү? Уншингаа, уншсан хэсгээ дүгнэж МОНГОЛООР бичих, Ярих ур чадвараа сайжруулах уу? Тэр бүр дээр нэг бүрчлэн хамтран ярилцаж зөвлөгөө өгнө. Ямар хэрэгтэй бэ гэж үү? Бичих ур чадвар таны болон таны хүүхдийн өөрийн үзэл бодлоо яриагаар болон бичгээр зөвөөр илэрхийлэх, Эссэ бичих, Пост оруулах, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, албан бичиг боловсруулах, тэмдэглэл хөтлөхөд хүртэл мааааш чухал нөлөөтэй. Ярьснаар уншсан эхээ ойлгож дүгнэх боловсруулах ач холбогдолтой байдаг. ЯАГААД ЭНЭ НОМЫГ СОНГОСОН БЭ ГЭЖ үү? Өмнөх бүх бүлгийг уншиж байлаа. Бичлэг болон найруулга арай илүү гэж би хардаг. Тэгээд ч сайн номыг бичихээр цаанаасаа үг, утга санаа ундраад гайхалтай мэдрэмжийг авдаг шүү.
Та юу бэлдэх бэ?
Номоо өөрөө худалдаж авах, Бичиж тэмдэглэх компьютертэй байхад болно
Юу, юу хийх бэ?
- Бичих ур чадварын зөвлөгөө,- 3 удаагийн онлайн уулзалт /Бүлэг нэгтгэж уншаад, дүгнэж явна/
- Нэгдсэн 1 групп санал хүсэлт, уулзалт багтаж байгаа.

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ ЧАТААР АВААРАЙ🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗🤗

17/09/2024

Гоё өглөөний мэнд

Амьдралд эрүүл бөгөөд элэг бүтэн байх шиг сайхан зүйлс гэж алга, тэгэхдээ бид түүнийгээ өөрийн хамгийн том БАЯЛАГ гэдгийг одоо хүртэл мэдээгүй л байдаг. Ойлгосон хүмүүсдээ баяр хүргэе, ойлгоогүй бол одоо та эрүүл байгаа бол хамгийн жаргалтай НЭГЭН шүү

Photos from Ментор Х.Цагаанцэцэг / Mentor Tsagaantsetseg.K's post 19/01/2024

2023 оны Гоо зүй, Ярих ур чадвар сургалтын Анхан шатны бага, дунд, ахлах ангийхан💞

19/01/2024

🤍2024 ондоо гоё сургалт, мэдээлэлээр уулзацгаая🤗

16/02/2023

Уншсан номны товчлолоо хийж байгаарай. Сэтгэл баясаж үг урсдаг болно.

Женни Герхардт
Бид бүгд шатрын хөлөг төдий л юмаа даа нөхцөл байдал яаж өөрчлөгдөнө түүнийг хаашаа ч эргүүлж чадна.Таны найз нөхөд, танил, тэр ч байтугай гэр бүлийн эгч, ах, дүү нар хүртэл таныг өөрт хэрэгтэй байдлаар зорилгынхоо төлөө идүүлэхэд бэлэн учир бид амьдралдаа НОЁН болж амьдрах сонголт үргэлж байдгийг санах хэрэгтэй.
Аль ч цаг үед бид бусад хүмүүс юу гэх бол бусдын хэл ам гэж айж амьдарсаар ирсэн. Ганц л амьдрах энэ хорвоод өөрийнхөө хийе гэсэн ЗӨВ зүйлийг хийж, дотоод дуу хоолойгоо сонсож, аз жаргалтай амьдрах боломжийг л олгох хэрэгтэйг харуулжээ. Зохиолын гол баатар болох Женни (Ядуу Үзэсгэлэнтэй бүсгүй), Герхард (Хөрөнгөтэй сайхан залуу) тухайн нийгмийн 2 өөр давхаргаас гаралтай дурлалт хосуудад нийгмийн болон гэр бүлийн дарамт шахалт их ирснээс болж албан ёсоор гэр бүл болж чадаагүй юм. Тухайн үеийн өмч хөрөнгөө хуваарилах өвлүүлэх гэрээний хатуу шалгуураас Женни түүнийг бодон явах шийдвэр гаргадаг ч маш их зүйлээ алдсанаа мэдэрнэ. Мөн Герхард хүнд өвчнөөр өвдөж хэвтэхдээ хүний амьдралд хөрөнгө мөнгөнөөс илүү чухал зүйл бол чин үнэн ч хайр Женни байсныг ойлгоно.

БЭЛГЭНД ИРСЭН НОМОО УНШИЖ ДУУСАХ МЭДРЭМЖ ГОЁ

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar
976