29/05/2026
IRIM
Independent Research Institute of Mongolia/IRIM судалгааны хүрээлэн
The Independent Research Institute of Mongolia (IRIM) is an organisation based in Ulaanbaatar, delivering research, consulting, project management, advocacy and training services. The organization was formed in 2008, and has grown rapidly over the past few years, conducting research, monitoring and evaluation, training, campaigning and advocacy projects in the fields including but not limited to:
29/05/2026
29/05/2026
📌ISO 27001: Мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж эхэллээ
IRIM Судалгааны хүрээлэн мэдээллийн аюулгүй байдлын менежментийн олон улсын ISO 27001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлаа эхлүүллээ. Энэхүү ажлыг "UPR Consulting" компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны Жижиг, дунд бизнесийг дэмжих тэтгэлгийн хүрээнд санхүүжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд байгууллагуудын боловсруулж, хадгалж буй мэдээллийн хэмжээ эрчимтэй өсөж байгаа төдийгүй мэдээллийн алдагдал, кибер эрсдэлтэй холбоотой шаардлага ч өндөрссөөр байна. Тиймээс ISO 27001 стандартыг нэвртүүлэх ажлын хүрээнд мэдээлэлтэй холбоотой бодлого, журам, дотоод үйл явц болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын шаардлагатай нийцүүлэн үнэлж, сайжруулах юм.
Судалгааны байгууллагуудын хувьд мэдээллийн чанар, мэдээллийн аюулгүй байдал хоёр салшгүй холбоотой. Иймээс энэхүү ажил нь байгууллагын үйл ажиллагааны найдвартай байдал, хариуцлагыг бэхжүүлэх дараагийн алхам болох юм.
29/05/2026
📣 "Нягталдаг бол COOL" аян үргэлжилсээр байна
05-р сарын 25-ны өдөр Монголын баримт шалгах төв-ийн сургагч багш нар Төв аймгийн Баянчандмань сумын ахлах ангийнхан болон "Баянчандмань Политехник коллеж"-ийн сурагчдыг хамруулсан танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
🙌 Сургалтдаа идэвхтэй хамрагдсан Баянчандмань сумын сурагчдадаа баярлалаа.
Хамтрагч:
🤝irim_mongolia
🤝Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MF CC
📌Энэхүү аяныг IRIM судалгааны хүрээлэн болон МFCC-ээс Европын Холбооны дэмжлэгтэйгээр "Team Europe Democracy" санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байна
29/05/2026
🚨 Хуурамч мэдээлэл түгээгчдийн Starter Pack
Хамтрагч:
🤝
🤝Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MFCC
📌Энэхүү аяныг IRIM судалгааны хүрээлэн болон МFCC-ээс Европын Холбооны дэмжлэгтэйгээр "Team Europe Democracy" санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байна
29/05/2026
🔍Массачусетсын технологийн институтийн судалгаагаар X (Твиттер) дээрх сая сая жиргээг судалж үзэхэд хуурамч мэдээлэл нь үнэн мэдээллээс 6 дахин хурдан тархдаг болохыг тогтоожээ.
Үүний шалтгаан нь хуурамч мэдээллүүд нь ихэвчлэн хүний анхаарлыг татаж, "гайхах" болон "жигших, зэвүүцэх" сэтгэл хөдлөлийг төрүүлдэгт байсан хэмээн тайлбарласан байна.
📌Аливаа мэдээлэл ямар нэгэн хүчтэй сэтгэл хөдлөл төрүүлж байвал ИЛҮҮ НЯГТАЛ, түгээхээсээ өмнө ТҮР АЗНА.
🤝Хамтрагч:
✅Энэхүү аяныг IRIM судалгааны хүрээлэн болон MFCC-ээс Европын Холбооны дэмжлэгтэйгээр Team Europe Democracy санаачилгын хүрээнд хэрэгжүүлж байна. See less
26/05/2026
[English below]
Судалгааны үр дүнд үндэслэн төрийн албан хаагчийг зайнаас цахимаар ажиллуулах нийтлэг аргачлал батлагдлаа 💻
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн захиалгаар, Лоринэт сангийн санхүүжилтээр IRIM Судалгааны хүрээлэн 2025–2026 онд “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа”-г хэрэгжүүлсэн.
Тус судалгааны үр дүн, зөвлөмжид үндэслэн Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Төрийн албан хаагчийг зайнаас цахимаар ажиллуулахад баримтлах нийтлэг аргачлал”-ыг баталлаа. Энэхүү аргачлал батлагдсанаар төрийн байгууллагууд албан хаагчдаа зайнаас болон цахимаар ажиллуулах зохицуулалтыг илүү тодорхой, нэгдсэн чиглэлтэйгээр хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Мөн ажилтнуудын ажил, амьдралын тэнцвэрийг дэмжих, гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх, уян хатан ажлын зохицуулалтыг байгууллагын түвшинд нэвтрүүлэхэд чухал алхам болж байна.
Судалгааны үр дүн бодлого, шийдвэрт тусгагдаж, бодит хэрэгжилт болж байгаад IRIM cудалгааны хүрээлэнгийн зүгээс баяртай байна.
Тушаалыг эндээс :https://mlsp.gov.mn/uploads/files/2026.04.30_A_85.pdf
*****
Guidelines for Remote Work Arrangements for Civil Servants Approved Based on Research Findings 💻
The IRIM conducted the “Assessment of the Current Implementation of Family-Friendly Workplace Policies” during 2025–2026, commissioned by the Ministry of Family, Labour and Social Protection and UNICEF, with financial support from the LORINET Foundation.
Based on the findings and recommendations of the study, the Ministry of Family, Labour and Social Protection has approved the “General Guidelines for Remote Work Arrangements for Civil Servants.” The approval of these guidelines provides public sector organizations with a clearer and more standardized framework for implementing remote and online work arrangements for civil servants. It also represents an important step toward promoting work–life balance, advancing family-friendly workplace policies, and introducing more flexible working arrangements across government institutions.
The IRIM is always pleased to see the study findings translated into policy decisions and practical implementation, contributing to positive changes in workplace practices and support for employees and their families.
Guideline:https://mlsp.gov.mn/uploads/files/2026.04.30_A_85.pdf
21/05/2026
[English below]
📌IRIM судалгааны хүрээлэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримтлах жендэрийн бодлогын эцсийн шатны үнэлгээг хийлээ.
🔸Хүнс хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого нь 2018-2025 оны хооронд хоёр үе шаттайгаар хэрэгжихээр батлагдсан. Бодлогын хэрэгжилтийн дунд шатны үнэлгээг 2021 онд хийж,үнэлгээгээр бодлогын тодорхой ахицуудыг эхлүүлсэн боловч салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлого, хөтөлбөрт системтэй нэгтгэх, орон нутгийн онцлог болон малчин, тариаланч эмэгтэй, эрэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээг илүү тусгах шаардлагатай байгааг онцолж байв.
🔸IRIM нь бодлогын эцсийн шатны үнэлгээг гүйцэтгэхдээ салбарын жендэрийн бодлого төлөвлөлт нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөтэй хэр нийцэж буйг шинжилсэн. Энэхүү бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоо, нийцлийг шалгах шинжилгээгээр салбарын жендэрийн бодлого нь ЖЭТБХСДСТ-өөс цаг хугацааны хувьд өмнө батлагдсан боловч 76.6% нийцэлтэй байв. Энэ нь салбарын бодлого төлөвлөлт маш нарийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр салбарын жендэрийн нөхцөл байдлыг нарийвчлан тодорхойлж, бодит амьдралд буулган төлөвлөсөн болохыг харуулсан. Гэвч салбарын бодлого нь үндэсний хэмжээний жендэрийн болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй ерөнхийдөө уялдаатай байсан ч хэрэгжилтийн түвшинд салбар дундын зохицуулалт, нэгдсэн удирдлага сул байв.
🔸Салбарын жендэрийн бодлогын үнэлгээний хэрэгжилт 47% буюу хэсэгчлэн хэрэгжилттэй үнэлэгдлээ. Тус бодлого нь салбарын хэмжээнд жендэрийн асуудлыг бодлогын түвшинд авч үзэх, жендэрийн мэдрэмжтэй хандлагыг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, талуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан байна. Бодлогын хүрээнд сургалт, мэдээлэл түгээх ажил, олон талт хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих үйл ажиллагаа, орон нутгийн түвшний чадавхжуулах арга хэмжээнүүд харьцангуй идэвхтэй хэрэгжсэн нь бодлогын хэрэгжилтийн гол онцлог байв. Гэсэн хэдий ч бодлогын хэрэгжилт нь ихэвчлэн сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, төсөлд суурилсан богино хугацааны үйл ажиллагаанд төвлөрсөн бөгөөд институцийн тогтолцоог бэхжүүлэх, бодлогын хэрэгжилтийг системтэй удирдах, үнэлэх механизм харьцангуй сул хэвээр байна.
🔸Тус эцсийн үнэлгээний үр дүн, санал зөвлөмжийг өнөөдөр Азийн хөгжлийн банк, НҮБ-ийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Хүнс хөдөө аж ахуйн яам, Жендэрийн үндэсний хорооны төлөөлөлд танилцуулж, оролцогч талуудын саналыг хэлэлцүүллээ. ХХААХҮС-ын жендэрийн бодлого нь салбарын хэрэгцээ, жендэрийн тулгамдсан асуудлуудыг өргөн хүрээнд хамарч, судалгаа, нөхцөл байдлын шинжилгээнд үндэслэн боловсруулагдсан бөгөөд бодлогын суурь, явцын, эцсийн үнэлгээг бүрэн цогц хийж үр дүн, үр нөлөөгөө бодитой хэмжиж буй сайн жишээг тогтоож байна.
*****
📌IRIM Completes Final Evaluation of the Gender Responsive Policy for the Food, Agriculture, and Light Industry Sector
IRIM has completed the final evaluation of the Gender Responsive Policy for the Food, Agriculture, and Light Industry sector.
🔸The sectoral gender responsive policy was approved for implementation in two phases from 2018 to 2025. A mid-term evaluation conducted in 2021 found that the policy had contributed to initiating important progress. At the same time, it highlighted the need to integrate gender considerations more systematically into sectoral policies and programs, and to better reflect local contexts as well as the differing needs of women and men herders and farmers.
🔸As part of the final evaluation, IRIM assessed the alignment of the sector’s gender policy and planning with the Cross-Sectoral Strategic Plan for Promoting Gender Equality. The policy coherence analysis found that, although the sectoral gender policy had been approved before the Cross-Sectoral Strategic Plan, it showed a 76.6 percent level of alignment. This suggests that the sectoral policy was developed on the basis of thorough research and analysis, with a clear understanding of the sector’s gender context and practical needs. However, while the policy was broadly consistent with national gender equality and development policy documents, cross-sectoral coordination and integrated management remained limited at the implementation level.
🔸The implementation of the sectoral gender policy was assessed at 47 percent, indicating partial implementation. The policy contributed to bringing gender issues into sector-level policy discussions, promoting gender-sensitive approaches in sectoral activities, and increasing awareness and understanding among stakeholders. Its key implementation achievements included training and information-sharing activities, multi-stakeholder cooperation, initiatives to support women’s participation and leadership, and local-level capacity-building measures.
🔸Nevertheless, implementation was largely concentrated on short-term activities such as trainings, meetings, discussions, and project-based initiatives. Institutional mechanisms for strengthening policy implementation, ensuring systematic coordination, and monitoring and evaluating results remained comparatively weak.
🔸The findings and recommendations of the final evaluation were presented today to representatives of the Asian Development Bank, the Food and Agriculture Organization of the United Nations, the Ministry of Food, Agriculture and Light Industry, and the National Committee on Gender Equality. The session also provided an opportunity to discuss feedback from participating stakeholders.
🔸The Gender Policy for the Food, Agriculture and Light Industry Sector stand as a strong example of sectoral gender policy development. It addresses sector-specific needs and key gender issues in a comprehensive manner, is grounded in research and situational analysis, and has undergone baseline, mid-term, and final evaluations. This comprehensive evaluation process enables the policy’s results and impacts to be measured in an evidence-based and objective way.
08/05/2026
🗞Залуучууд ба хуурамч мэдээлэл: Судалгааны үр дүнд суурилсан шинэ intervention туршина
IRIM судалгааны хүрээлэн өнгөрсөн онд Европын холбооны 𝗧𝗲𝗮𝗺 𝗘𝘂𝗿𝗼𝗽𝗲 𝗗𝗲𝗺𝗼𝗰𝗿𝗮𝗰𝘆 санаачилгын дэмжлэгтэйгээр “Хуурамч мэдээллийн зураглалын судалгаа”-г гүйцэтгэн үр дүнг олон нийтэд нээлттэй хүргэсэн билээ.
IRIM судалгааны хүрээлэн өнгөрсөн онд “Хуурамч мэдээллийн зураглалын судалгаа”-г гүйцэтгэн үр дүнг олон нийтэд нээлттэй хүргэсэн билээ. Уг ажлын үргэлжлэл болгон энэ онд “Залуучуудын хуурамч мэдээлэлд өртөх эмзэг байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс” судалгааг 16–25 насны 400 залуучуудын дунд гүйцэтгээд байна.
Судалгааны үр дүнд үндэслэн залуучууд, хэвлэл мэдээлэл, ТББ болон бусад талуудын оролцоотой co-design workshop-ыг 5 сарын 7-ны өдөр зохион байгуулж, залуучуудад зориулсан нөлөөллийн ажлын санаа, хэлбэрүүдийг хамтран хэлэлцүүллээ.
Судалгаагаар залуучууд хуурамч мэдээлэлд өртөхөд зөвхөн “хэвлэл мэдээллийн боловсрол дутмаг” байдал бус, харин хувь хүний танин мэдэхүй, сэтгэл зүйн онцлог, гэр бүл, найз нөхдийн нөлөө зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгааг харуулсан. Иймээс удахгүй хэрэгжих pilot intervention нь зөвхөн “мэдээлэл өгөх”-өөс илүүтэйгээр мэдээлэлтэй хэрхэн харьцах, боловсруулах дадал, хандлагыг дэмжихэд чиглэх бөгөөд залуучуудын ялгаатай бүлэг, орон нутгийн онцлогт нийцсэн арга зүйгээр хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
Судалгааны олон сонирхолтой үр дүн болон дараагийн шатны intervention-ийн талаар удахгүй илүү дэлгэрэнгүй хуваалцах болно.
📌Та бүхэн зураглалын судалгааны дэлгэрэнгүй тайлантай дараах холбоосоор орж танилцах боломжтой:https://resource4.sodonsolution.org/irim/File/2026/01/14/r9h9d5pe2xqosxpt/IRIM-EU-Mapping%20Report-Mon-Final.pdf
*****
🗞Youth and Disinformation: Piloting a New Research-Informed Intervention
Last year, IRIM conducted the “Mapping Study of Disinformation in Mongolia” 𝘄𝗶𝘁𝗵 𝘁𝗵𝗲 𝘀𝘂𝗽𝗽𝗼𝗿𝘁 𝗼𝗳 𝘁𝗵𝗲 𝗧𝗲𝗮𝗺 𝗘𝘂𝗿𝗼𝗽𝗲 𝗗𝗲𝗺𝗼𝗰𝗿𝗮𝗰𝘆 𝗜𝗻𝗶𝘁𝗶𝗮𝘁𝗶𝘃𝗲 𝗼𝗳 𝘁𝗵𝗲 𝗘𝗨, and publicly shared its findings.
Last year, IRIM conducted the “Mapping Study of Disinformation in Mongolia” and publicly shared its findings. Building on this work, IRIM has now completed a new study titled “Youth Vulnerability to Disinformation and Its Influencing Factors,” conducted among 400 young people aged 16–25.
Based on the study findings, a co-design workshop was organized on May 7 with the participation of youth, media representatives, NGOs, and other stakeholders to collaboratively discuss ideas and approaches for a youth-focused intervention.
The study found that youth vulnerability to disinformation is influenced not only by limited media literacy, but also by cognitive and psychological factors, as well as the influence of family members and peer networks. Therefore, the upcoming pilot intervention will go beyond simply “providing information” and instead focus on improving how young people engage with and process information, using approaches tailored to different youth groups and local contexts.
More detailed findings from the study, as well as updates on the next phase of the intervention, will be shared soon.
📌You can access the full mapping study at the following link:https://resource4.sodonsolution.org/irim/File/2026/01/14/jqm31sa1hrpcjuc5/IRIM-Mapping%20of%20Mongolia-Eng-Final.pdf
24/04/2026
SOGE төслийн эцсийн үнэлгээ албан ёсоор эхэллээ 🌱
“Эдийн засгийн ногоон шилжилт” (SOGE) төсөл нь 2022–2026 оны хугацаанд хэрэгжиж, хүнс, ундааны салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрүүд болон жижиглэн худалдаа эрхлэгчдийг илүү тогтвортой, байгальд ээлтэй бизнесийн загварт шилжихэд дэмжлэг үзүүллээ.
Төслийн хүрээнд эко шошгололт, ESG үнэлгээ, тойрог эдийн засаг, ногоон өртгийн сүлжээний чиглэлээр бодит ахиц гарсан.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд болох PIN, ТоС, Хөгжлийн Шийдэл ТББ, Каритас Чех Репаблик хамтын ажиллагаагаар хэрэгжсэн уг төсөл өндөрлөх шатандаа орж байгаа бөгөөд IRIM эцсийн үнэлгээг эхлүүлээд байна.
Үнэлгээ нь Улаанбаатар, Эрдэнэт, Сэлэнгэ аймагт хийгдэх бөгөөд:
✔ Төслийн үр дүн
✔ Хэрэгжилтийн сорилтууд
✔ Цаашид сайжруулах, өргөжүүлэх боломжууд
зэргийг тодорхойлох юм.
Энэхүү үнэлгээ нь Монгол Улсад ногоон эдийн засгийн цаашдын бодлого, хөтөлбөрүүдэд чухал хувь нэмэр оруулах болно 🌍
Төслийн товч танилцуулга:https://mongolia.peopleinneed.net/media/publications/2245/file/2025-soge-twopager-mgl.pdf
****
The endline evaluation of the SOGE project has officially begun 🌱
The “Switching on the Green Economy (SOGE)” project was implemented from 2022 to 2026 to support micro, small, and medium-sized enterprises (MSMEs) and retailers in the food and beverage sector in transitioning toward more sustainable and environmentally responsible business models.
Through the project, tangible progress has been made in eco-labelling, ESG assessment systems, circular economy practices, and green value chain approaches.
As the project—implemented jointly by PIN (People in Need), MSFA (Mongolian Sustainable Finance Association), Development Solutions NGO, and Caritas Czech Republic—approaches its conclusion, IRIM has initiated the final evaluation.
The evaluation will cover Ulaanbaatar, Erdenet, and Selenge Province, and will assess:
✔ Key results achieved
✔ Implementation challenges
✔ Opportunities for improvement and scaling
The findings will contribute to shaping future green economy policies and programs in Mongolia 🌍
Project brief:https://mongolia.peopleinneed.net/media/publications/2245/file/2025-soge-twopager-mgl.pdf
13/04/2026
[English below]
📌IRIM 2026 оны I улирлын товхимол нийтлэгдлээ
Хараат бус судалгаа, чанартай бүтээгдэхүүн, бодит үр нөлөөгөөр нийгэмд үнэ цэн бүтээж байна.
Дэлгэрэнгүй үзэх: https://mailchi.mp/90f92a3325e1/irim-newsletter-2025-q1-mng-452?e=[UNIQID]
*****
📌IRIM Q1 2026 Newsletter has been published.
Creating value for society through independent research, high-quality outputs, and real-world impact.
Read more:https://mailchi.mp/a4913521b2ab/irim-newsletter-2025-q1-mng-456?e=[UNIQID]
Click here to claim your Sponsored Listing.
Location
Contact the school
Telephone
Website
Address
301, Baga Toiruu, 6th Khoroo, Sukhbaatar District, Ulanbaatar
Ulaanbaatar
14200
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 18:00 |