Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Zula's Aqua Fitness, Sports & Fitness Instruction, СБДүүрэг Баянгол зочид буудлын урд Эн Си Пи NCP new century Plaza sport complex, Ulaanbaatar.
2005 Since Усанд дасгал хийх нь хөдөлгөөн бүр хязгааргүйг мэдэрдэг, газарт хийх боломжгүй дасгалыг усанд л хийж чаддаг 🩵
Монголын усан аэробекийн холбоо 2014 since Welcome Zula's Aqua Fitness
Дараах хүмүүст санал болгож байна.
-Өвдөг болон нурууний өвчиндөө санаа зовж байгаа хүмүүс
-Үр дүнтэйгээр биеийн жингээ хасахыг хүсэж байгаа бол
-Стресс болон ядаргаагаа тайлах хүсэлтэй бол
-с
...
уларсан арьсаа чангалах хүсэлтэй бол
-Хамт олонтой хөгжилтэй дасгал хөдөлгөөн хийх хүсэлтэй бол
-жирэмсэн ээжүүд
Аквафитнесс гэж юу вэ?
Энэ нь нэг төрлийн усан дотор төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийдэг спортын төрөл юм. Аквафитнессыг төрөл бүрийн хэрэглэлтэй болон энгийнээр хийх боломжтой.
Аквафитнессээр хичээлэхэд гарах үр дүнгийн хувьд
Нэгэн түүхээс эхэлье
Жар гаран настай нэгэн эмэгтэй үйлчлүүлэгч (тогтмол хичээллэгч) маань анх аква хичээлд ирэхдээ өвдөгний үений шингэн солиулах 4 -р үедээ орсон гэсэн оноштой гээд усанд дасгал хийж үзмээр байгаа гээд ирж билээ. Эхний өдрийн хичээл дуусахад
-багшаа ямар сонин юм бэ, миний өвдөг нугараад би дасгал хийж чадаад байна гэж хэлсэн юм. Эмч дээ үзүүлэхэд
-Та ямар дасгал хийж байсан бэ? 4 -р үед орсон хөл өвдөг нь нугалрах нь бүү хэл бүр мод шиг болсон байдаг, Таных нугаларч байна шдээ гэж асуусан байдаг юм. Усанд хүн цээжээ оруулаад зогсоход биеийн жингийн 10% л өөрт нь мэдрэгддэг. Жишээ нь 80 кг жинтэй хүн усанд ороод зогсоход 8 кг л болно гэсэн үг юм. Ийм хөнгөн жинтэй болсон хэн бүхэн дасгал хөдөлгөөнийг хялбархан хийж чаддаг. Мөн мэдээж биеийн үенүүдэд ирэх даралт тэр чинээгээрээ хөнгөрч амралт болж өгөх нээ. Энэ бол зөвхөн Усан дотор л ТА ИНГЭЖ чадна.
Б.Энхзул багшийн тууштай заасан 20 жилийн туршлага, зөвлөгөө
-Усан дотор дасгал хөдөлгөөн хийхийг тэр бүр олон хүмүүс сурааагүй байгаа байх гэж бодож байна. Хөвөх хүч болон усны эсэргүүцлийг ашиглан дасгал хөдөлгөөн хийх бөгөөд,усны даралтыг ашиглан төрөл бүрийн дасгалууд хийх боломжтой. Заавал сэлдэг хүн байх албагүй бөгөөд сэлж чаддаггүй хүнд ч сонирхол татам хичээлүүд байх болно. Энэ ангид ихэвчилэн жин хасах, биеийн галбир засах нурууны өвчтэй, арьсаа чангалах гэсэн сонирхолтой хүмүүс хамрагддаг.
Хичээлийг танд тааламжтай, хөгжилтэй байх суурийг үндсэн гол чиглэлээ болгон программчилсан дасгал хөдөлгөөнүүдийг зааж байгаа учир Та заавал нэг удаа ч гэсэн аква фитнессээр хичээллээд үзээрэй.
Багшийн ур чадвар
Спортийн гимнастикийн олон улсын хэмжээний мастер
*1990-2000 он Хот улсын аэробекийн аварга
*2005 он Төв бассейнд аквафитнессийн багш
*2013.01 сард японы Аквафитнессийн /Ai Chi instructor/ -ийн багш
*2013.10 сард олон улсын /AEA aquatic exercise association/-ийн instructor багш
*2014 он Монголын усан аэробекийн холбооны үүсгэн байгуулагч
*2014.08 "Тэмүүлэл"усан бассейны аквафитнессийн ахлах багш,дасгалжуулагч
*2016.04 сард Европийн аквафитнессийн холбооны (EAA) багш, дасгалжуулагч
*2022.02.21 (AEA 1st Online Workshop)
*2023 он Биеийн тамир спортын тэргүүний ажилтан
*2024.01 сар Dubai Aquafitness World (IAA international aquatic academy )
*2025,01 сар Япон улс аква хичээл давтлага
Багш:Б.Энхзул