Sisyphus A.K

Sisyphus A.K

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sisyphus A.K, Ulaanbaatar.

24/06/2026

Амьдралыг утга учраас нь илүү хайрла. Учир нь жаргал үргэлж чамтай хамт алхахгүй, амжилт үргэлж чиний хаалгыг тогшихгүй.

22/06/2026

Бид амьдралынхаа ихэнх хугацааг “нэг өдөр” гэдэг үгийн араас хөөцөлдөж өнгөрөөдөг байжээ. Нэг өдөр илүү их мөнгөтэй болохоороо жаргалтай болно. Нэг өдөр бүх асуудал шийдэгдэхээр амарна. Нэг өдөр хүссэн газраа хүрэхээрээ амьдрал эхэлнэ гэж өөртөө хэлдэг.

Гэвч тэр “нэг өдөр”-ийг хүлээх зуур өнөөдрийн инээд, өнөөдрийн нар, хайртай хүмүүсийн дэргэд байх энгийн мөчүүд чимээгүйхэн өнгөрсөөр байдаг. Амьдралын утга учир ч бас заавал агуу хариулттай байх албагүй бололтой.

19/06/2026

Хорвоо биднээс “чи хэдэн удаа бусдаас илүү байсан бэ?” гэж асуухгүй байх.

18/06/2026

Хүн чинь тэгээд давруу шүү дээ. Сайн хандахаар сул дорой гэж бодно. Эелдэг хандахаар өөрөөсөө доор гэж эндүүрнэ. Туслахаар үүрэг мэт хүлээж аваад, нэг өдөр туслахаа болиход нь гомдоллоно. Өгснийг чинь санахгүй мөртлөө өгөөгүйг чинь тоолж сууна. Үнэн үг хэлсэн хүнийг дайсан мэт үзэж, худал сайхан үг хэлсэн нэгэнд амархан итгэнэ.

15/06/2026

Нойтон зам дээр тусах гэрлийн бүдэгхэн туяа, яаран өнгөрөх хүмүүсийн мөр, салхинд найгах моддын чимээ хүртэл амьдрал ямар нам гүм атлаа ямар гүн утгатайг сануулна.

14/06/2026

Хамт байх тусам бид илүү дотно болж, нэгнээ ойлгож, заримдаа зэмлэж, ихэнхдээ урам өгнө. Амьдралын жижигхэн зүйлсийг ч хайрлаж сурна. Өглөөний цайны үнэр, үүдэнд үлдсэн гутлын мөр, оройн намуун яриа, нүдний харцан дахь итгэл. Түүний гар миний гарт байхад, би дэлхий дээрх хамгийн тайван хүн байхсан.

𝐒𝐄𝐑𝐔

09/06/2026

Хүн болгонд сайхан хандана гэж бодож явсан чинь, зарим нь тэр сайханд чинь сууж аваад, дээрээс нь алхах гээд сурчихсан байдаг юм билээ. “Сайн байна” гэх тусам тэд “өөр юу авч болох вэ?” гэж бодож эхэлдэг. Уучилдаг болгонд дахиад л уучлуулах арга хайдаг. Зөөлөн занд нь нуугдаж, өөрийнх нь бурууг хүртэл хүлээлгэх гэж оролддог.

09/06/2026

Амьдрал надад нэг үнэнийг зааж өгсөн. Юу ч мөнх биш. Хүмүүс өөрчлөгдөнө. Замууд сална. Зарим нь буцаж ирэхгүйгээр холдоно. Нэг л өдөр бид бүгдээрээ урт аяллынхаа төгсгөлд ирнэ. Тэр үед хичнээн их мөнгө олсон, хичнээн өндөрт хүрснээ биш, харин хэнийг хайрласан, хэн биднийг хайрласан, ямар мөр үлдээж чадсанаа л дурсах байх.

SERU

08/06/2026

Хүмүүст сайхан харагдах гэж бус, өөртөө тайван амьдрах гэж л хичээж яваа. Хувцаслалт, үг яриа, инээмсэглэл, шийдвэр бүр минь "хэн нэгний сэтгэлд нийцэх үү?" гэхээс илүү "өөрийгөө гомдоохгүй байна уу?" гэж асуусан хариу.

04/06/2026

Өнөөдөр зарим нь гэр бүлийг түрээсийн байр шиг үздэг болж. Хэцүү санагдвал гарчихдаг, өөр сонголт таалагдвал солиод явчихдаг. Энэ бүхэн тоглоом биш, харин амьдрал, хүний сэтгэл, ирээдүйн хувь заяа. Хүндлэлгүй, хариуцлагагүйгээр бий болсон харилцаа хэзээ ч удаан тогтдоггүй.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar