10/06/2026
БНХАУ-ын Бээжин хотноо 2026 оны 5 дугаар сарын 15–17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “The Alfa Bank Golden Ribbon Cup” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд Хятад, Орос, Армени, Сингапур, Монгол зэрэг орны 50 гаруй клубийн 600 гаруй тамирчид оролцлоо.
Орхон Хасү сургуулийн 4А ангийн сурагч Б.Уянга маань ганцаарчилсан булавтай төрөлд алтан медаль, мөн багийн цагариг болон чөлөөт төрлүүдэд тус тус алтан медаль хүртэж, нийт 3 алтан медалийн эзэн болсон бахархам амжилт гаргалаа.
Авьяаслаг сурагч Б.Уянгадаа халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!
05/06/2026
📢 Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Ерөнхий боловсролын Орхон ХаСү сургууль 2026–2027 оны хичээлийн жилд дараах ажлын байранд урьж байна.
Нээлттэй ажлын байр:
-Бага ангийн багш
-Биеийн тамирын багш
-Монгол хэл, уран зохиолын багш
-Физикийн багш (англи хэлний мэдлэгтэй)
-Дуу хөгжмийн багш
-Хятад хэлний багш
Ерөнхий шаардлага
✅ Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
✅ Хүүхэдтэй ажиллах чин хүсэл, эрмэлзэлтэй
✅ Харилцааны болон багаар ажиллах ур чадвартай
✅ Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
📍 Байршил: Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын зүүн талд
📩 Анкет, CV болон холбогдох материалаа дараах хаягаар илгээнэ үү.
📧 [email protected]
📞 88060936, 99060093, 86098924, 11345547
#АжлынБайр #БагшАжил
05/06/2026
KANGAROO 2026 ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД
2026 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан KANGAROO 2026 Олон улсын математикийн олимпиадын албан ёсны дүн гарч, Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Ерөнхий боловсролын Орхон ХаСү сургуулийн суралцагчид амжилттай оролцон нийт 117 суралцагч шагнал хүртсэн амжилтыг үзүүллээ.
🥇 Алтан медаль – 4
🥈 Мөнгөн медаль – 11
🥉 Хүрэл медаль – 11
📘 II зэргийн диплом – 42
📗 III зэргийн диплом – 49
Амжилт гаргасан нийт суралцагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Суралцагчдын нэрсийг зургаар орууллаа.
27/05/2026
Олон улсын Кембрижийн хөтөлбөртэй Орхон ХаСү сургууль нь Deutsches Sprachdiplom (DSD) шалгалтыг сургууль дээрээ албан ёсоор зохион байгуулах эрхтэй DSD сургууль болсонтой холбоотойгоор герман хэлийг сонгон судалж буй 6-р ангийн 19 сурагч анхны герман хэлний шалгалтаа амжилттай өгч, DSD хөтөлбөрийн бэлтгэл шатны А1 түвшний гэрчилгээгээ гардан авлаа.
Мөн 8–10 дугаар ангийн 23 суралцагч DSD хөтөлбөрийн хүрээнд А2 түвшний гэрчилгээгээ амжилттай гардан авсан юм.
Гэрчилгээг сургуулийн ТУЗ-ийн дарга Я.Дашдорж, сургалтын менежер Э.Төгсбилэг, герман хэлний багш Д.Алтанзул нар суралцагчдад гардуулан өглөө.
DSD хөтөлбөрөөр суралцсанаар сурагчид цаашид герман хэлний ахисан түвшний шалгалтуудад бэлтгэгдэхээс гадна ХБНГУ-ын их, дээд сургуулиудад суралцах, DAAD болон бусад олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд өрсөлдөх боломж нээгддэг. Түүнчлэн Герман улсын төрийн их, дээд сургуулиудын ихэнх нь сургалтын төлбөргүй байдгаараа онцлог бөгөөд энэ нь герман хэлийг хоёрдогч хэлээр сонгон судалж буй Орхон ХаСү сургуулийн суралцагчдад олон улсын боловсролын томоохон боломжийг бүрдүүлж байна.
Герман хэл суралцах эхний том алхмаа амжилттай хийсэн суралцагчдадаа баяр хүргэж, дараагийн түвшний суралцах үйлст нь улам их амжилт хүсье!