“Сайн Электроникс” ХХК нь “Боловсролыг хамтдаа дэмжье” уриан дор “IMC Mongolia 2026” олон улсын математикийн олимпиадын “Алтан” спонсор болж, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
Математик бол бүх шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн хөгжлийн үндэс суурь билээ. Тиймээс “Сайн Электроникс” ХХК Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах “IMC Mongolia 2026” олимпиадыг дэмжин ажиллах хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Дэлхийн 30 гаруй орны шилдэг сурагчдыг нэгтгэх энэхүү нэр хүндтэй олимпиад нь хүүхэд, залуусын математик сэтгэлгээ, бүтээлч чадвар, олон улсын түвшинд өрсөлдөх ур чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
“Сайн Электроникс” ХХК Монголын ирээдүйн эрдэмтэн, инженер, технологийн салбарын манлайлагчдыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.
IMC Mongolia
Олон улсын математикийн олимпиадад Монголчууд багаараа тэргүүлэх
19/06/2026
MIMC 2026 - САЙН ДУРЫН АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЯРИЛЦЛАГА ЯВАГДАХ ГЭЖ БАЙНА!
Дэлхийн 40 гаруй орны 1000 орчим шилдэг сурагчид, зочид төлөөлөгчдийг Монгол эх орныхоо зочломтгой зан заншил, найрсаг үйлчилгээгээр угтан авах түүхэн үйл явдлын нэг хэсэг болоход таныг урьж байна.
📅 2026.06.22
🕙 10:00 – 14:00
📍 Байршил: Монголын хүүхдийн ордон, 221 тоот
MIMC 2026 багийн нэг хэсэг болж, олон улсын арга хэмжээг хамтдаа бүтээцгээе!
18/06/2026
“Сайн Электроникс” ХХК нь “Боловсролыг хамтдаа дэмжье” уриан дор “IMC Mongolia 2026” олон улсын математикийн олимпиадын “Алтан” спонсор болж, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
Математик бол бүх шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн хөгжлийн үндэс суурь билээ. Тиймээс “Сайн Электроникс” ХХК Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах “IMC Mongolia 2026” олимпиадыг дэмжин ажиллах хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.
Дэлхийн 30 гаруй орны шилдэг сурагчдыг нэгтгэх энэхүү нэр хүндтэй олимпиад нь хүүхэд, залуусын математик сэтгэлгээ, бүтээлч чадвар, олон улсын түвшинд өрсөлдөх ур чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
“Сайн Электроникс” ХХК Монголын ирээдүйн эрдэмтэн, инженер, технологийн салбарын манлайлагчдыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна.
16/06/2026
“Цэвэр математик бол логик санаануудын яруу найраг.” — Альберт Эйнштейн
12/06/2026
Хүний тархи бол орчлон ертөнцийн хамгийн нарийн төвөгтэй бүтэц.
86 тэрбум нейрон, их наядаар хэмжигдэх холбоосууд бидэнд суралцах, бүтээх, нээх боломжийг олгодог.
Математик бол зөвхөн томьёо, тооцоолол биш.
Энэ бол логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, шинэ боломжийг харах өнцгийг хөгжүүлдэг хэл юм.
Өнөөдрийн бодлого маргаашийн нээлтийн эхлэл байж болно.
08/06/2026
"Математикгүйгээр та юу ч хийж чадахгүй. Таны эргэн тойрон дахь бүх зүйл математик, таны эргэн тойрон дахь бүх зүйл тоо юм." — Шакунтала Дэви (Энэтхэгийн алдарт математикч, "Хүн-компьютер")
Бидний өдөр тутмын амьдрал, байгалийн тогтоц, технологийн дэвшил бүрийн цаана математикийн гайхамшигт ертөнц нуугдаж байдаг. Тэгвэл энэхүү тооны ухааныг эзэмшиж, дэлхийн тавцанд оюун ухаанаа уралдуулах шилдэг залуус тун удахгүй MIMC 2026 олимпиадад хуран цуглах гэж байна!
Таны хувьд математикийн хамгийн үзэсгэлэнтэй эсвэл сонирхолтой тал нь юу вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. 👇
05/06/2026
2010–2025 оны хугацаанд Монголын сурагчид Олон Улсын Математикийн Олимпиадад бахархам амжилтуудыг үзүүлсээр иржээ. 🏅✨
11 Алт
46 Мөнгө
72 Хүрэл
88 Шагналт байр
Мөн багийн болон групп төрлүүдэд ч олон удаагийн аварга, дэд байруудыг хүртэж, Монголын нэрийг дэлхийн тайзнаа өндөрт өргөсөн. 🇲🇳
MIMC 2026-д Монголын шинэ үеийн шилдэг оюун ухаанууд дахин нэгдэж, шинэ түүхийг бүтээж, амжилтаа ахиулна гэдэгт итгэж байна. 🔥
04/06/2026
Мэдээллийн эрэмбэ ба хайлтын алгоритм 🧮
Таны өдөр тутам ашигладаг интернэт хайлтын системүүд секунд тутамд олон тэрбум өгөгдлийг математикийн матриц болон магадлалын онолоор ангилдаг. Жишээлбэл, хайлтын илэрцийг эрэмбэлдэг "PageRank" алгоритм нь тасралтгүй ажиллаж, асар их мэдээллийн урсгалыг 0.5 секундээс бага хугацаанд эмх цэгцэнд оруулснаар танд хэрэгцээт мэдээллийг хамгийн оновчтойгоор хүргэж байгаа юм. ✨
🏎️ 0.5 секундээс бага хугацаанд хэрхэн ажилладаг вэ?
Хайлтын системүүд таныг хайлт хийх үед бүх вэб хуудсыг нэг нэгэнгүй шүүдэггүй харин дараах үе шатуудыг ашигладаг:
Вэб мөлхөгчид (Web Crawlers / Spiders): Googlebot шиг роботууд 24/7 зогсолтгүй вэбүүдээр аялж, шинэ мэдээллийг цуглуулна. 🕷️🤖
Урвуу индексжүүлэлт (Inverted Index): Номын төгсгөлд байдаг нэр томьёоны жагсаалт шиг, "математик" гэдэг үг яг аль аль вэб сайт дээр, хэдэн удаа орсныг урьдчилан бэлдэж индексжүүлдэг. 📚🔍
Зэрэгцээ тооцоолол (Distributed Computing): Таныг хайлтын товчлуур дарах үед асар том серверийн кластерууд (MapReduce технологи) мэдээллийг зэрэг бодож, PageRank-ийн оноогоор эрэмбэлэн нүд ирмэхийн зуур гаргаж ирдэг. 🔥💻
Орчин үеийн хайлтын системүүд зөвхөн линк тоолохоос гадна Хиймэл оюун ухаан (AI) болон Machine Learning (жишээ нь Google-ийн RankBrain, BERT, MUM) ашиглан хүний хэлж буй үгний утга санаа, контекстийг ойлгодог болж улам хөгжсөөр байна. 🤖🎯
02/06/2026
Өнөөдөр/06.02/ IMC-2026 олон улсын математикийн олимпиадыг зохион байгуулах хороо болон Налайх дүүргийн Засаг даргын дэргэдэх олимпиадыг зохион байгуулах ажлын хэсгийн хамтарсан өргөтгөсөн хурлыг Налайх дүүрэгт зохион байгууллаа. 🤝
Тус ажлын хэсэгт ЗДТГ-ын нийт удирдлагууд болон дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Эрчим хүчний газар болон Соёл, спортын салбарын удирдлага, Боловсролын байгууллагын захирлууд оролцсон өргөн цар хүрээтэй хурал болов. Хурлаар ирэх 7 дугаар сарын 22-ноос 27-ны өдрүүдэд манай эх оронд зохион байгуулагдах 26 дахь удаагийн "IMC" олимпиадын үндсэн зохион байгуулалт, аюулгүй байдал, эмнэлгийн яаралтай тусламж, эрчим хүчний найдвартай ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэж, салбар тус бүрд ажлын дэд хэсгүүдийг байгуулан бэлтгэл ажлыг эрчимжүүллээ.🚀
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar