06/10/2026
Монгол улсын сувилахуйн хөгжил болон одоогийн түвшин
Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн
үйл ажиллагааны танилцуулга,
цаашдын бодлого,чиг хандлага
Илтгэгч: Бүргэдбатсүхийн Эрдэнэцэцэг, MHPA, RN
эрүүл мэндийн яамны
эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын
сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга
Америк дахь Монгол Сувилагчдын Нийгэмлэгийн 3-р Чуулган
2026 оны 5-р сарын 3
2026 Монгол Улсын Сувилахуйн Хөгжил Одоогийн Түвшин Илтгэгч: Б. Эрдэнэцэцэг МHPA
Монгол улсын сувилахуйн хөгжил болон одоогийн түвшинСУВИЛАХУЙН Т...
05/13/2026
Inova эрүүл мэндийн системийн Хавдарын төвийн зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд дараах үнэгүй үзлэг, шинжилгээнүүд багтана:
• PSA (түрүү булчирхайн хавдрын шинжилгээ) 50 наснаасаа дээш. Хэрвээ эцэг юмуу төрсөн ах түрүү булчирхайн хавдар туссан бол 45-50 насны хооронд.
• Арьсны үзлэг
• Бүдүүн гэдэсний хорт хавдрын FIT шинжилгээний багц 45 наснаасаа дээш
• Хөхний зураг (Mammogram) — хязгаарлагдмал тоогоор- эрт цагт ирвэл хамрагдах боломжтой
• Зүрхний хэм алдагдал (A-Fib) үзлэг
• InBody биеийн бүтэц хэмжилт
• ХДХВ (HIV) шинжилгээ
Мөн хоол хийх үзүүлбэр, мэргэжилтнүүдийн лекц, food truck, мэдээлэл болон бэлэгтэй олон төрлийн танилцуулгын ширээнүүд ажиллана.
Манай арга хэмжээнд сонирхсон хүн бүрийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна! 5-р сарын 16-ны Бямба гарагт болох үнэгүй Saville Cancer Screening болон Health Fair арга хэмжээнд хүрэлцэн ирж, нэг өдрийг мэдлэг мэдээлэл, сонирхолтой үйл ажиллагаатай хамт өнгөрүүлээрэй!
https://www.inovaevents.org/CREG/ClassDetails.aspx?sid=40&ClassID=42627
Inova Schar Cancer
Mongolian American Health Institute
05/08/2026
Монгол сувилагч Enja Gendenjamts танд INOVA эмнэлэгийн шилдэг сувилагч болсонд онцгойлон баяр хүргэе. Таны тусламжтайгаар бид хамтдаа сувилагчдыг сургаж хөгжүүлэх, мөн өөрсдийн нийгэмдээ хэрэгтэй тусламж үйлчилгээг хүргэхийн төлөө олон сайхан ажлыг бүтээж чадсан билээ. Бид цөөхүүлээ хэдий ч маш сайхан нягт баг болж олон сайхан бахархмаар үйлсийг бүтээж байгаа билээ.
Энэхүү шагнал нь нэг замыг туулж, бие биедээ итгэж, сувилахуйн үнэ цэнийг бүтээлцэж яваа та бидний шагнал юм.
Мөн үргэлж дэмжиж, итгэж, урам зориг, нэр дэвшүүлсэн Tsol Prendergast-д чин сэтгэлийн талархал илэрхийлье. Түүний хэлсэн speech нь үнэхээр зүрхэнд хүрч, Яагаад таны 30 гаруй жилийн туршлага, сувилагч болсон утга учрийг тодорхойлж чадсан юм.
Танд дахин дахин баяр хүргэж бид таниараа маш их бахархаж байгааг илтгэе 💕
Танд ажлийн улам их амжилт хүсэе!
Special congratulations to Mongolian nurse Enja Gendenjamts on being recognized as an Excellence nurse at INOVA Hospital. Through your support and dedication, we have been able to work together to educate and empower nurses, while also providing meaningful healthcare services to our community. Although we are few in number, we have become a close and united team, accomplishing many inspiring and admirable achievements together.
This award belongs to all of us who have walked the same path, believed in one another, and shared the values of nursing together.
I would also like to express my heartfelt gratitude to Tsolmontuya for always supporting, believing in, encouraging, and nominating you. Her speech was truly touching and beautifully captured the meaning behind your over 30 years of experience and the true purpose of becoming a nurse.
Once again, congratulations to you. We are incredibly proud of you 💕
Wishing you even greater success in your career!